Articles

Автомашины засварчин

АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН /Мaintenance workers, Мachinery/

Хийж гүйцэтгэх ажил

Суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэж, түүний эвдрэл гэмтлийг оношилж, засвар үйлчилгээ хийнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх, мэргэжил олгох сургалтад суралцсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Зурж боловсруулах, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй, төлөвлөх, тооцоолох, зохион бүтээх, тайлагнах, бусадтай харилцах, шийдэл гаргахчадвартай байх.

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Хувийн зохион байгуулалттай, ой тогтоолт сайтай, сэтгэн бодох чадвартай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Ирээдүйд ахиж дэвших

Мэргэжлээрээ идэвхи зүтгэл, бүтээл гаргаж сайн ажилласан хүн мэргэжлийн зэрэг ахиулж, зэргийн болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх. Мөн энэ ажлаараа ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр ахих дэвших. Боловсролоо ахиулж их дээд сургууль, коллеж төгсөж механик, инженер, дарга зэрэг ажил хийх боломжтой.

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/autozavsar%20Copy.jpg