Articles

Бетон арматурчин

БЕТОН АРМАТУРЧИН /Armature/

Хийж гүйцэтгэх ажил

Барилгын зураг төслийн дагуу барилгын талбайд бетон цутгалтын өмнө арматур төмрийг зангидаж бэлдэх ажлыг гүйцэтгэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Суурь боловсрол эзэмшсэн, мэргэжил олгох түр болон мэргэжлийн сургалтанд хамрагдсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Орон зайг баримжаалан тохируулан ажиллах, техник болон гар ажиллагааны багаж хэрэгслийг зөв ашиглах, засварлах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах.

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Ажигч гярхай, орон зайн баримжаатай, хараа, хөдөлгөөний ой тогтоолт сайтай, техник, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлгөөний тэнцвэр сайтай, шаргуу, нягт нямбай, ачаалал даах чадвартай

Ирээдүйд ахиж дэвших

Их дээд сургууль, коллеж, түр сургалтанд суралцаж, мастер, барилгын инженер, технологич, хэсэг, тасгийн дарга болох боломжтой.