Articles

Салхивч агааржуулалтын тоног төхөөрөмж угсрагч засварчин

ХАЛААЛТ, АГААРЖУУЛАЛТЫН МЕХАНИКЧ /Heating and Air-conditioning mechanics/

Хийж гүйцэтгэх ажил

Орон байр, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын байранд халаалтын болон агааржуулалтын болон агаар сэлгэлтийн систем, түүний тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, засварлах, арчлах ажлыг гүйцэтгэнэ. Доголдолтой, эвдрэлтэй тоног төхөөрөмж, эд анги, утсан холбоосуудыг засах буюу солино. Цахилгаан шалгах багаж ашиглан цахилгааны схем, эд ангиудыг шалгаж, туршина. Засвар үйлчилгээний дараа тоног төхөөрөмжийг дахин угсарч ажиллагааг шалгана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх. Мэргэжлийн сургалтад хамрагдан суралцаж, ажлын байран дээр дадлага хийсэн байж болно. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, угсрах, суурилуулах, засварлах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Хувийн зохион байгуулалт сайтай, техник сэтгэлгээтэй, хариуцлагатай, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Ирээдүйд ахиж дэвших

Барилгын халаалт агааржуулалтын хянагч зөвлөх, хувиараа халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ахиж дэвших боломжтой.

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/salhivch%20agaarjuulalt%20Copy.jpg