Articles

Оёдолчин

ОЁДОЛЧИН /Sewers, tailors/

Хийж гүйцэтгэх ажил

Төрөл бүрийн деталь хэсгийг утас, зүү ашиглан зүйж, хавж, нааж, индүүдэж, хэрж оёно. Оёдол хийхийн өмнө давуун материалын оёх үзүүрийг тааруулж, тэдгээрийн хэмжээ, хээ тохирч байгаа болон оёх дэс дараалал зөв байгаа эсэхийг тус тус шалгана. Тэрчлэн ажлын зааврын дагуу утас болон хажлаганы өнгө материалыг тааруулан сонгоно. Бэлэн болсон бүтээгдэхүүнээс илүүдэл материал, утсыг хайчилж цэвэрлэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

ЕБС, Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

 Оёдлыг халуун индүүгээр индүүдэх юм уу, хавтгай яс, саваа модоор даран тууш өрж, оёдлын машинд оёх.

 Хайч, хутга ашиглан утасны үзүүр, оёдол, материалын илүү хэсгийг хайчлах.

 Гадуур хувцас, гудас, матрас, тоглоом, хиймэл үс зэрэг зүйлсийг зүү утас, бусад материал ашиглан оёно. Үзүүр болон зах дарж оёх, танах, барьж оёх, шидэх, хатгамал хийх, ханан сүлжээ оёх хийх зэрэг оёдлын янз бүрийн техник ашиглах.

 Материалыг оёход бэлтгэн нугалах, ороох, сунгах, утас болон шигтгээ гоёл, даавууг төрөл бүрээр уран уяж зангидах.

 Гоёл чимэглэлийн зүйл болон нэхмэл сүлжмэл утсыг зангидаж, сүлжиж нэхнэ. Товчны нүх, торго болон бусад хэлбэрийн эмжээр оёх.

 Арьс шир, гутал оёхдоо тухайн материалаа бэлтгэж зөөлрүүлэхийн тулд усаар норгох.

 Заавар удирдамжийн дагуу оёх зүйлийнхээ зургийг гаргаж, дүрс хээ үүсгэн хайчлах ба оёж хатгасан чимэглэлийн зүйл, хаяг зэргийг хатуу зүйлд хатгаж тогтоохдоо цементийн гадаргууд цавууг багсаар түрхэн наах буюу эсвэл цементийн буугаар буудаж тогтоох.

 Загварын чиг хандлага болон сүүлийн үеийн хувцасны загварыг судлах.

 Бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулалт хийх.

 Тухайн             оёмол           бүтээгдэхүүнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ ханш, борлуулалт болон худалдан авалтаа судлан, үйлдвэрлэлийн ашгийг тооцох.

 Оёх материалын нэр төрөл, орц хэмжээг тодорхойлох, үүний дагуу эсгүүрээ төлөвлөх.

Мэргэжлийн ур чадвар

Оёх, нэхэх, урлах чадвартай, загварчлах, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайн, хараа сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, өнгөний мэдрэмжтэй, урлах, бүтээх ажилд дур сонирхолтой, тэвчээртэй, цэвэрч нямбай . 

Ирээдүйд ахиж дэвших

Загвар зохион бүтээгч, тасаг цехийн ахлах мастер, хувийн оёдлын цех эрхлэх.

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/IMG_2961%20Copy.JPG