Articles

Хөдөө ахуйн машин механизмын засвар ашиглалт

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/autozavsar%20Copy.jpg

ХӨДӨӨ АЖ АХУЙ МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАР АШИГЛАЛТ

Хийж гүйцэтгэх ажил

Хөдөө аж ахуйн машин, тракторын гэмтлийг оношлох, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл ашиглан бие даан үйлчилгээ, засвар хийх, тодорхой ажилбарын хийж гүйцэтгэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Түр сургалт эсвэл мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Ажил зохион байгуулах, машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг зөв оношлох, засварлах, техник сэтгэлгээтэй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн горим мэддэг байх. Зурах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, техник тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай, техникийн мэдлэгтэй

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Байгалийн ухааны мэдлэгтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай. Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээ, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх. Хурдан шуурхай, гар болон нүдний баримжаа сайтай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Ирээдүйд ахиж дэвших

Хөдөө аж ахуйн машин механизм инженерийн чиглэлээр их сургууль, коллежид дэвшин суралцах боломжтой