Articles

Гагнуурчин

ГАГНУУРЧИН /Brazer/welder /

Хийж гүйцэтгэх ажил

Үйлдвэрийн хийцийн металл хэсгүүдийг гагнуурын багаж хэрэгсэл ашиглан гагнаж холбох, таслах гэх мэт гагнуурын бүх төрлийн ажил хийж гүйцэтгэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Түр сургалт эсвэл мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Зурах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, техник тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай, техникийн мэдлэгтэй

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Анхаарал төвлөрөлт сайн, сэтгэн бодох чадвартай, гар болон нүдний баримжаа сайн, гарын эв дүйтэй, хувийн зохион байгуулалттай, бие дааж ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Ирээдүйд ахиж дэвших

Авто засвар, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбарт мэргэших, мастер, үйлдвэрлэлийн дадлагад багшлах.

 

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/gagnuur%202%20Copy.jpg