Articles

Барилгын цахилгаанчин

БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН

Хийж гүйцэтгэх ажил

Барилгын болон бусад цахилгаанчин нь барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны шугам сүлжээ, бусад тоног төхөөрөмж, бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх. Мэргэжлийн сургалтад хамрагдан суралцаж, ажлын байран дээр дадлага хийсэн байж болно. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, угсрах, суурилуулах, засварлах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Хувийн зохион байгуулалт сайтай, техник сэтгэлгээтэй, хариуцлагатай, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Ирээдүйд ахиж дэвших

Их дээд сургуульд дэвшин суралцах, мастер, цахилгааны инженер, техникчээр суралцах, хэсэг, тасгийн дарга болох боломжтой.

http://darkhan-vetc.edu.mn/images/elselt/2016-2017/mergejiluud/tsahil%20Copy.jpg