Articles

Барилгын засал чимэглэлчин

БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН /Painters construction and maintenance/

Хийж гүйцэтгэх ажил

Барилгын засал чимэглэлчин нь баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Өнхрүүш, багс, чигжигч, татагч, түрхэгч, шүршигч, шат гэх мэт засал чимэглэлийн багаж тоног төхөөрөмж, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн сургалтанд суралцаж, төгссөн байх. Мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Мэргэжлийн ур чадвар

Орон зайн хэмжээ тодорхойлох, өнгөний зохицол гаргах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, шийдэл гаргах чадвартай, уран сайхны мэдрэмжтэй байх.

Бие хүний онцлох шинж чанар, чадвар

Ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хурдан шуурхай, гарын эв дүйтэй байх. 

Ирээдүйд ахиж дэвших

Барилгын засал чимэглэлийн багш, бригадын дарга