Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Суралцагчийн ёс зүйн дүрэм

БАТЛАВ.

МСҮТ-ийн захирлын 2017 оны 12 дугаар

сарын 04-ний өдрийн А/55 дугаар

тушаалын 19 дүгээр хавсралтаар:

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧИЙН

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1      Энэхүү дүрмийн зорилго нь суралцагчийн сурах үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг тогтоож, хэвшүүлэн сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршино.

1.2      Суралцагч нь мэргэжил боловсрол эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах зөв иргэн болж төлөвших, чадварлаг мэргэжилтэн болохыг хичээн суралцана.

1.3      Суралцагчийн ёс зүй нь сургалтын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулах үндсэн нөхцлийн нэг тул суралцагчийн ёс зүйн хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.

1.4      Энэхүү дүрэм нь МСҮТ-ийн дүрэм, МСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, МСҮТ-ийн суралцагчийн дүрэмтэй уялдана.

 

Хоёр. Дүрмийн нэр томьёо

2.1      “Суралцагчийн ёс зүйн зарчим” гэж суралцах хугацаанд баримтлах зөв зан үйлийн чиглэлийг хэлнэ.

2.2      “Суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ” суралцагчийн суралцах хугацаанд мөрдөхөөр тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

2.3      “Суралцагчийн ёс зүйн зөрчил” гэж энэхүү дүрмээр тогтоосон суралцагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

 

Гурав. Суралцагчийн ёс зүйн үндсэн зарчим

3.1      Суралцагч нь өөрийн болон бусдын эрхийг ямагт хүндэтгэнэ.

3.2      Суралцагч бүр эелдэг харилцаа, найрсаг байдлыг эрхэмлэнэ.

3.3      Суралцагч нь нийгмийн идэвхитэй иргэн болохын төлөө хичээн суралцана.

 

Дөрөв. Суралцагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ

4.1      Суралцагч нь суралцах хугацаандаа хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүнлэг энэрэнгүй байх, ямагт өөрийгөө хөгжүүлэх, соёлтой боловсон харилцааг эрхэмлэх зарчмыг баримтална.

4.2      Суралцагч өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

4.2.1 Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь стандартын түвшинд бүрэн эзэмшинэ.

4.2.2 Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшихэд анхаарч, суралцахын төлөө эрэл хайгуул хийнэ.

4.2.3 Багшийн заах ба заасан хичээлтэй холбоотой аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрийн хүчээ дайчлан суралцана.

4.2.4 Хамт суралцагчид болон багш нартайгаа харилцахдаа хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай холбоотой бодитой шүүмжлэл санааг хүлээн авч, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, аливаа маргаан зөрчлийг эв дүйгээр шийдэх

4.2.5 Иргэний харьяалал, нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, байр суурь, гадаад үзэмж, хөрөнгө чинээ, нийгмийн гарал, гэр бүлийн байдал, төгссөн сургууль, суралцдаг мэргэжил, эрүүл мэндийн байдал зэрэг аливаа шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх

4.2.6 Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах, хуурч мэхлэх, худал ярих зэрэг шударга бус явдалтай үл эвлэрнэ.

4.2.7 Ахмад настан, багш, ажилтан ажиллагсад, найз нөхөд, хэн бүхэнтэй зөв боловсон харилцаж, тэдний сурган заах ажилд идэвхтэй оролцох

4.2.8 Сургуулийн дотоод дүрэм журмыг сахиж, хичээлийн хөтөлбөр, хуваарийг баримтлан хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглана.

4.2.9 Суралцагч шалтгаангүйгээр хичээлээс хоцрохгүй, таслахгүй байх, хичээлд дундуур орж гарах зэрэг сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх

4.2.10  Суралцагч нь бие даалт, ангийн ажил, даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, хүлээлгэн өгөх

4.2.11  Сургууль, хамт олны нэр хүндийг өндөрт өргөж, үйл ажиллагаанд санаатай болон болгоомжгүйгээр саад учруулахаас зайлсхийнэ.

4.2.12  Хүнлэг энэрэнгүй соёлтой, нийтэч байна. Мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэнэ.

4.2.13  Цэвэрч нямбай зөв боловсон хувцаслана.

4.2.14  Олон нийтийн газар бусадтай зөв боловсон харилцаж, биеэ зөв авч явна.

4.2.15  Сургууль, хичээлийн анги кабинет, хэрэглэж буй ном сурах бичиг, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зохих журмын дагуу гамтай ашиглана.

4.2.16  Багш ажилтан, оюутны зөвлөлийн сурагчид бусад суралцагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авах, алдаа дутагдлаа засах

4.2.17  Дүү нар болон үе тэнгийхэндээ зөв үлгэр дууриал үзүүлэн, бусад хүмүүст халамж анхааралтай хандан чин сэтгэлээсээ тусалдаг байна.

 

Тав. Суралцагчийн ёс зүйн зохисгүй хэлбэрүүд

Дараах тохиолдолд суралцагчийг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож хариуцлага хүлээлгэнэ.

5.1      Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах, зүй бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор худал ярих, хуурамч баримт бичиг бүрдүүлэх

5.2      Бусдын өмчлөлийн зүйлийг хулгайлах, дур мэдэн ашиглах

5.3      Хичээлийн цагаар орж гарах, утсаар ярих, бохь зажлах, хөгжим сонсох, тоглоом тоглох, унтах, ярих, интернет ашиглах зэрэг сургалтын үйл ажиллагаанд саад учруулах

5.4      Суралцагч нь бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг хэл амаар доромжлох, гүтгэх, дарамтлах, хүч хэрэглэх, нэр хоч өгөх, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулах

5.5      Бусдыг хуурч мэхлэх, худал цуурхал тараах, хувь хүний нууцыг тараах, задлах

5.6      Шалгалтын журам зөрчих, багшийн өгсөн дүн оноог засах, үнэлгээг өөрчлөх

5.7      Сургуулийн байранд малгайтай, гадуур хувцастай явах, хэт бариу, эсвэл хэт задгай, этгээд гаж хувцаслах

5.8      Сургуулийн орчинд согтууруулах ундаа, газ, мансууруулах бодис, тамхи хэрэглэх, хутга мэс бусад зүйлсийг зэвсгийн чанартайгаар биедээ авч явах, хадгалах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулах

5.9      Сургуулийн орчинд хөзөр, даалуу, компьютерийн тоглоом гэх мэт мөрийтэй тоглоом тоглох, сурталчлах, зохион байгуулах

5.10   Зохион байгуулалттай аливаа арга хэмжээний үеэр зүй бус үйлдэл гаргах зорилгоор гаднаас хүн авчирах, хэн нэгэнтэй муудалцах, хэрүүл зодоон үүсгэх, хэл амаар доромжлох зэргээр зохисгүй үйлдэл гаргах

5.11   Суралцагч нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах

5.12   Сургуулийн удирдлага, багш, ажилтнуудаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх

5.13   Багш ажилтан бусад эрх бүхий хүмүүст өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хээл хахууль өгөх, өгөхөөр завдах

5.14   Ёс зүйн зөрчил гарсныг мэдэж байсан боловч санаатай нуун дарагдуулах

5.15   Суралцагч нь хувийн үзэл бодлоо хамт олны байр суурь хэмээн ойлгуулахыг оролдох

Зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд зүйлийг хувийн зорилгод ашиглах

5.16   Дүнгийн хуудас, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах

 

Зургаа. Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага

Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хор уршиг, хохиролын хэр хэмжээг харгалзан дараах шийтгэлийг ногдуулна.

6.1      Боловсролын тухай хууль, суралцагчийн гэрээ, МСҮТ-ийн дүрэм, дотоод журам, энэхүү ёс зүйн дүрмийг удирдлага болгон шийтгэлийг ногдуулна.

6.2      Суралцагч нь ёс зүйн дүрмийг анх удаа зөрчсөн бол ангийн сурагчдын хурлаар хэлэлцэх бөгөөд сануулах арга хэмжээ авна.

6.3      Хоёр болон гурван удаа ёс зүйн зөрчил гаргасан сурагчийг “Сургуулийн ёс зүйн зөвлөл” -ийн хурлаар эцэг эх асран хамгаалагчийг хамт байлган хэлэлцэнэ. Ноцтой зөрчил гаргасан сурагчийг сургуулиас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

6.4      Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр399
Өчигдөр963
Энэ сар21513
Нийт1463694

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
11
Зочин байна

Friday, 23 August 2019 09:49