Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

СУРАЛЦАГЧИЙН ДҮРЭМ

                                                                                БАТЛАВ.

МСҮТ-ийн захирлын 2017 оны 12 дугаар

сарын 04-ний өдрийн А/55 дугаар

тушаалын 18 дугаар хавсралтаар:

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГЧИЙН

ДҮРЭМ

 

Нэг. Ерөнхий зүйл

МСҮТ-ийн суралцагч нь сурч боловсрох, мэргэжил эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахууны өндөр соёлтой, бүтээлчээр хөдөлмөрлөж амьдрах, өөрийгөө насан туршдаа хөгжүүлэх арга ухааны дадлагатай, хууль дүрмийг чандлан биелүүлдэг иргэн болж төлөвшихөд суралцана.

 

Хоёр. Суралцагчийн сургууль болон олон нийтийн газар баримтлах дэг

МСҮТ-ийн суралцагч бүр сургуулийн дотоод дүрэм журмыг хичээнгүйлэн дагаж, хүндэтгэлтэй хандах, биелүүлэх үүрэгтэй.Үүнд:

2.1      Тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 10 минутын өмнө сургууль дээр ирсэн шугаман жагсаалд жагссан байна.

2.2      Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд оролцох боломжгүй бол энэ тухайгаа урьдчилан бичгээр анги удирдсан багш болон сургалтын албанд мэдэгдэнэ. Анги удирдсан багшийн саналыг үндэслэн сургалтын алба чөлөө олгоно.

2.3      Хичээлийн хонх дуугарахаас 3 минутын өмнө суралцагч анги танхимдаа орж хичээлдээ бэлтгэсэн байна.

2.4      Завсарлагааны дараа хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас заавал зөвшөөрөл авна.

2.5      Завсарлагааны минутыг суралцагч үр ашигтай өнгөрөөнө.

2.6      Хичээл сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшихийн төлөө биеэ дайчлан, идэвхи чармайлттай суралцана.

2.7      Хичээл болон хичээлээс гадуурх гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт, дугуйлан секцэнд суралцаж, авьяас чадвараа хөгжүүлнэ.

2.8      Өөрийн авьяас хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх сургууль, оюутны зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохиож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож авьяас чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлнэ.

2.9      Багшаас тавьсан шаардлага өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, багш шавийн харилцааг хүндэтгэн үзнэ.

2.10   Согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи татах, бүдүүлэг үг хараал хэлэх, бусдыг заналхийлэх, хуурч мэхлэх, бусдын эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих, гадуур сэлгүүцэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг жигшинэ.

2.11   Хичээлийн үед анги танхимд малгай, гадуур хувцастай байх, бусдад саад болохуйцаар чанга ярих, шуугих, гүйх, дуу хөгжим чанга тавихыг хориглоно.

2.12   Сургууль багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг үнэн зөв танилцуулна.

2.13   Эцэг эх, ах эгч, ахмад хүмүүсийн үг сургамжийг дагаж мөрдөх ба найз нөхөд, дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, гудамж талбай, сургууль болон олон нийтийн газарт бусадтай зөв боловсон харилцаж нийгмйин хэв журмыг сахин биелүүлнэ.

2.14   Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зөв зорчино.

2.15   Өдөр бүр бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.

2.16   Сургуулийн доторх болон гадаад орчны үнэт зүйлёийг хайрлан хамгаалах ба хохирол учруулсан тохиолдолд туайн эд зүйлсийг 2 дахин нэмж төлнө.

2.17   Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдвэ зүйл авч явахгүй байхад анхаарна.

2.18   Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэнэ.

 

Гурав. Суралцагчдын эрх үүрэг, хариуцлага

3.1      Суралцах нөхцөл бололцоог нэмэгдүүлэн сайжруулах

3.2      Сургууль багшийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал гаргах, шүүмжлэл, шаардлага тавих

3.3      Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх

3.4      Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг чадвар дадлыг бүрэн эзэмших

3.5      Хичээлд тогтмол сууж, сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ, сахилга, дэг журмыг хатуу чанд сахиж, сургууль багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, сургуулийн дотоод журам, суралцагчийн дүрэм, суралцагчийн ёс зүйн дүрэм, бусад холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх

3.6      Урлаг, спортын, шинжлэх ухаан танин мэдэхүйн, тэмцээн уралдаан болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох

3.7      Суралцах хугацаандаа бие даан мэдлэг эзэмших, дадал чадвар олохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан сургуулиас зохиогддог соёл хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцох

3.8      Багш, ажилчид, хэн бүхнээс тавьсан зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлнэ.

3.9      МСҮТ-д суралцагсад эрүүл мэнд, амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

 

Дөрөв. Хүлээлгэх хариуцлага

4.1      Хичээл сургалтын талаар багшийн тавьсан шаардлагыг удаа дараалан биелүүлээгүй, бусдын суралцах үйл ажиллагаанд саад учруулж буй болон хүмүүжил, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан сурагчдыг тусгайлан хэлэлцэж холбогдох хууль дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

4.2      40–өөс доош цаг тасалсан сурагчийг ангийн хурлаар хэлэлцэж анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтантай хамтарч зөвөлгөө өгөх

4.3      40-өөс дээш цаг тасалсан сурагчдыг тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцүүлж сануулах арга хэмжээ авах

4.4      80–аас дээш цаг тасалсан сурагчдыг сургалтын албаны хурлаар хэлэлцэж, эцэг эх асран хамгаалагчийг байлцуулан хувийн хэрэгт тэмдэглэх, эцэг эх асран хамгаалагчдад анхааруулах арга хэмжээ авна.

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр389
Өчигдөр963
Энэ сар21503
Нийт1463684

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
13
Зочин байна

Friday, 23 August 2019 09:35