Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ДОТООД ЖУРАМ

БАТЛАВ.

МСҮТ-ийн захирлын 2017 оны 12 дугаар

сарын 04-ний өдрийн А/55 дугаар

тушаалын 25 дугаар хавсралтаар:

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ДОТУУР БАЙРНЫ

СУРАЛЦАГЧДЫН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1      Энэхүү журам нь МСҮТ -д суралцагчийн амьдрах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий оюутны дотуур байранд оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2      Сургуулийн захиргаа суралцагчийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэн, байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад оюутны зөвлөл, тэнхмүүд, сургалтын алба, захиргаа аж ахуйн алба хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлнэ.

1.3      Дотуур байранд амьдрахтай холбогдсон харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр нарийвчлан зохицуулна.

 

Хоёр: Байр эзэмшүүлэгчийн эрх, үүрэг

2.1      Байрны дотоод журмыг хүлээн зөвшөөрч, урьд оны эд хогшил, байрны тооцоогүй, хувийн бэлтгэлээ бүрэн хангасан, сахилга дэг журамтай, ёс суртахуунтай суралцагчдыг хүлээн авч гэрээ байгуулна.

2.2      Хичээлийн жилийн хугацаанд ижил мэргэжлээр шилжин ирж суралцахаар болсон суралцагчийн тодорхойлолтыг үндэслэн дотуур байранд оруулж болно.

2.3      Суралцагчийн сурах хугацаанд гэр бүл нь өөр газар шилжин суурьшсан, амьдарч байсан айл нь нүүсэн, оршин суудаг газар нь сургалтын байгууллагаас алслагдсан, ар гэрт нь гачигдал гарсан зэргийг харгалзан үзэж байранд оруулж болно

2.4      Дотоод журмын заалтанд нийцүүлэн байрны багш, ангийн багш, суралцагч түүний эцэг эх, асран хамгаалагч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийнэ. Гэрээ тухайн хичээлийн жилд хүчин төгөлдөр мөрдөгдөнө

2.5      Байр эзэмшүүлэгч нь суралцагчийн ая тухтай орчинг бүрдүүлнэ.

2.6      Суралцагч гэрээний хугацаа дуусахаас өмнө байрнаас гарах тохиолдолд байрны багш нарт урьдчилан мэдэгдэж, ар гэр, ангийн багштай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцална.

2.7      Байрны дотоод журмыг байр эзэмшигч ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн тохиолдолд түүний гэрээг цуцлан байрнаас чөлөөлөх саналыг байрны багш сургалтын албанд оруулж хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.8      Нийтийн амралт оройн 22.30 цагаас өглөөний 06.30 цаг хүртэл байна.

 

Гурав. Байр эзэмшигчийн эрх

3.1     Хариуцсан эд аж ахуйг журмын дагуу хэрэглэж, ая тухтай орчинд амьдрах

3.2     Байрны зохион байгуулалт, тохижилт, эд аж ахуйн хангалт, үйлчилгээтэй холбогдсон санал хүсэлтээ сургуулийн захиргаа, байрны зөвлөлд тавих

3.3      Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд номын сан бусад танхимуудыг ашиглах

3.4      Эмнэлгийн анхны тусламж авах ба харъяа өрхийн эмнэлэгт хандах

3.5      Байрны зөвлөлд сонгогдох, сонгох

3.6      Сургуулийн нийтийн гал тогоонд халуун хоолоор үйлчлүүлэх,

3.7      Нийтийн халуун усаар үйлчлүүлэх

3.8      Санал хүсэлт гомдлыг чөлөөтэй илэрхийлэх

3.9      Орон нутаг гэрлүүгээ 14 хоногт 1 удаа чөлөө зөвшөөрөл авч явах

Дөрөв. Байр эзэмшигчийн үүрэг

1.1     Дотуур байрны дотоод журмыг дагаж мөрдөх

1.2     Нийт суралцагчид цагийн хуваарийг сайтар баримтлах

1.3     Байрны эд хогшлыг бүртгэлийн картын дагуу хүлээн авч хүлээлгэж өгөх

1.4     Байр, тасагт эзэмшиж байгаа эд хөрөнгөө бүрэн бүтэн, цэвэр үзэмжтэй ашиглана. Эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан эвдсэн тохиолдолд хохиролгүй болгож төлнө.

1.5      Цахилгаан, гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахина.

1.6      Цахилгаан, халуун, хүйтэн усыг хэмнэлттэй зарцуулна.

1.7      Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, оюутны байрны гадна, дотор цэвэрлэгээ, тохижилт, жижүүр болон бусад графикт ажилд идэвх санаачлагатай оролцоно.

1.8      Байрны багш, ажилтнууд, зөвлөлийн дарга, гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж тэдний ажилд бүх талын дэмжлэг үзүүлэн, илэрсэн зөрчил дутагдлын талаар тухай бүр мэдэгдэж байх

1.9      Тасаг байрандаа гадны хүн зөвшөөрөлгүй оруулахгүй байна.

1.10   Суралцагчид өрөөнөөсөө гарах үедээ цонхоо хааж, гэрлээ унтраан, цахилгаан хэрэгсэлээ салгаж, түлхүүрийг жижүүр багшид өгөх

1.11   Өөрийн хэрэглэж , ашиглаж байгаа хувийн эд хөрөнгийг өөрийн биеэр хариуцана /мөнгө, үнэт эдлэл, гар утас гэх мэт/

 

Тав. Суралцагчдад хориглох зүйл

1.1     Байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, гаднаас согтуу орж ирэх, согтуу хүн дагуулж ирэх, нийгмийн хэв журам зөрчих /хуулиар хориглосон бусад зүйл/

1.2     Нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл шуугиан үүсгэх, 22.30 цагаас хойш дуулж бүжиглэх, тоглож шуугих, хөгжим сонсох , телевиз үзэх, тасаг сэлгүүцэх зэргээр бусдын амралтанд саад хийх

1.3       Байранд галт зэвсэг, тэсрэх бодис, галд амархан шатах бодис, үнэт эдлэл, их хэмжээний мөнгө хадгалах

1.4      Байрны цахилгааны холболтыг дур мэдэн өөрчлөх, засварлах

1.5      Бусдад ямар нэгэн хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх

1.6      Орон нутаг, гэрлүүгээ чөлөө зөвшөөрөлгүй явах, гадуур хонох

1.7      Тасагт бөөгнөрөх, ноцолдож шуугих, коридороор гүйх, орилох

1.8      Бусдын хувцасыг сольж өмсөх, бусдад дамжуулах

1.9      Хичээлийн завсарлагаанаар дотуур байранд орох

1.10   Тасаг байранд шаардлага хангахгүй индүү, ус буцалгагч, хөгжим, зурагт гэх мэт цахилгаан хэрэгслийг ашиглах

1.11   Дотуур байранд халуун тогоо хэрэглэх

1.12   Байранд зөвшөөрөлгүй гадны хүн оруулах, хонуулах

1.13   Байр, тасагт бохир заваан амьдрах, цонхоор хог хаях

1.14   Байрны эд хогшлыг зөвшөөрөлгүй гадагш гаргах, гаднаас оруулах, хоорондоо солилцох

1.15   Суултуур угаагуурт бүхэл хог хаягдал, даавуун материал хийж бөглөрөлт үүсгэх

1.16   Шашны зан үйл хийх болон бусад сөрөг сурталчилгаа хийх

1.17   Мөрийтэй тоглоом тоглох

1.18   Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх

1.19   Өөрийн бие эрхтэн болон бусдын бие эрхтэнд гэмтэл бэртэл учруулах

1.20   Байрын багш, ажиллагсад, байрны зөвлөлүүдтэй ёс зүйгүй харьцах тэдний тавьсан шаардлагыг үл хүндэтгэх

1.21   Дотуур байр, өрөө тасагт тамхи татах

 

Тав. Хариуцлага тооцох

5.1      Дотуур байрны дотоод журмыг ямар нэгэн хэлбэрээр зөрчвөл эд материалын болон сахилга батын хариуцлага хүлээлгэнэ.

5.2      4.2-4.17 дотоод журмын хориглох зүйлийн дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд амаар болон бичгээр сануулах

5.3      4.5, 4.6, 4.11, 4.12, 4.16, 4.17 дотоод журмын хориглох зүйлийн дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд дотуур байрны нийтийн хурлаар оруулж дотуур байранд ээлжийн бус хөдөлмөр эрхлүүлэх /гал тогоонд гаргах, гадна, дотор цэвэрлэгээ хийх

5.4      Дотоод журмын хориглох зүйлийн заалтуудыг удаа дараа зөрчсөн тохиолдолд

  • Байрны багш нарын хурлаар оруулах
  • Нийгмийн ажилтан сургалтын албаны хурлаар оруулах

5.5      Бусдын эд хөрөнгөнд дур мэдэн авсан

5.6      Эд зүйлийг хулгайлсан, гэмт хэргийн шинжтэй зөрчилийг цагдаагийн байгууллагын тусламжтай шийдвэрлэн хариуцлага хүлээлгэнэ.

5.7      Дотоод журмын хориглох зүйлийн 4.18 заалтыг зөрчвөл тамхины хяналтын тухай хуулийн 13-р зүйл, 13.1.1 –д заасныг баримтлан арга хэмжээг авч, хуулийг хэрэгжүүлж ажиллана.

 

Зургаа. Гэрээг цуцлах

Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас өмнө цуцлаж, дотуур байрнаас чөлөөлөх арга хэмжээ авна.

6.1      Суралцагчид өөрийн хүсэлтээр дотуур байрнаас гарах тохиолдолд асран хамгаалагчдад суралцагчийг хүлээлгэн өгч, гэрээг цуцлана

6.2      Байрны дотоод журам, сахилга дэг журам зөрчиж байрнаас чөлөөлөгдсөн суралцагчийг тухайн улиралд дотуур байранд буцаан оруулахгүй

6.3      Сургуулийн захирлын тушаалаар сургуулиас чөлөөлөгдсөн болон тодорхой хугацаагаар чөлөө авсан, өөр сургуульд шилжин суралцсан

6.4      Дотоод журмын хориглох зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн тохиолдолд  

6.5      Дотоод журмын хариуцлага тооцох зүйлийн 5.4 заалтын дагуу зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцлана

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр426
Өчигдөр963
Энэ сар21540
Нийт1463721

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
10
Зочин байна

Friday, 23 August 2019 10:30