Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Эрүүл мэндийн үйлчилгээ

МСҮТ-ийн эмч нь хичээлийн байрны 309 тоотод байрлаж оюутан сурагчид багш ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Эрүүл мэндийн үйлчилгээнд: 

  • Үзлэг
  • Эмчилгээ
  • Дасгал, хөдөлгөөн
  • Бүх төрлийн тариа хийх
  • Зөвлөгөө өгөх, сургалт мэдээлэл
  • Яаралтай болон анхан шатны тусламж зэргийг үзүүлж байна.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хичээлийн жилд 2-3 удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан эрүүлжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Сургуулийн эмч нь өвчилсөн оюутанд шаардлагатай гэж үзвэл хичээлийн 1-3 өдрийн чөлөө олгоно.

Оюутан эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлсэн тохиолдолд түр оршин сууж буй болон харъяа дүүрэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
  • Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
  • Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
  • Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
  • Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн   хөнгөлөлт;
  • Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
  • Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
  • Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
  • Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр389
Өчигдөр963
Энэ сар21503
Нийт1463684

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
13
Зочин байна

Friday, 23 August 2019 09:35