Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Подробнее на сайте: https://news720.ruhttps://sidenews.ruhttps://newsaim.ruhttps://branchnews.ru
https://newsmoment.ru
https://newsinit.ru https://targetnews.ruhttps://rawnews.ru https://calmnews.ru https://newsnight.ruhttps://newsrecent.ruhttps://bordernews.ruhttps://exactnews.ru https://newsabc.ru
https://newsquick.ru

Дүрэм журам

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН
СУРАЛЦАГЧИЙН ДҮРЭМ


Нэг. Ерөнхий зүйл
МСҮТөвийн суралцагч нь сурч боловсрох, мэргэжил эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахууны өндөр соёлтой, бүтээлчээр хөдөлмөрлөж амьдрах, өөрийгөө насан туршдаа хөгжүүлэх арга ухааны дадлагатай, хууль дүрмийг чандлан биелүүлдэгиргэн болж төлөвшихөд суралцана.
Хоёр. Суралцагчийн сургууль болон олон нийтийн газар баримтлах дэг
МСҮТөвийн суралцагч бүр сургуулийн дотоод дүрэм журмыг хичээнгүйлэн дагаж, хүндэтгэлтэй хандах, биелүүлэх үүрэгтэй.Үүнд:
2.1 Тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 10 минутын өмнө сургууль дээр ирсэн шугаман жагсаалд жагссан байна.
2.2 Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд оролцох боломжгүй бол энэ тухайгаа урьдчилан бичгээр анги удирдсан багш болон сургалтын албанд мэдэгдэнэ. Анги удирдсан багшийн саналыг үндэслэн сургалтын алба чөлөө олгоно.
2.3 Хичээлийн хонх дуугарахаас 3 минутын өмнө суралцагч анги танхимдаа орж хичээлдээ бэлтгэсэн байна.
2.4 Завсарлагааны дараа хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас заавал зөвшөөрөл авна.
2.5 Завсарлагааны минутыг суралцагч үр ашигтай өнгөрөөнө.
2.6 Хичээл сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшихийн төлөө биеэ дайчлан, идэвхи чармайлттай суралцана.
2.7 Хичээл болон хичээлээс гадуурх гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт, дугуйлан секцэнд суралцаж, авьяас чадвараа хөгжүүлнэ.
2.8 Өөрийн авьяас хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх сургууль, оюутны зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохиож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож авьяас чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлнэ.
2.9 Багшаас тавьсан шаардлага өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, багш шавийн харилцааг хүндэтгэн үзнэ.
2.10 Согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи татах, бүдүүлэг үг хараал хэлэх, бусдыг заналхийлэх, хуурч мэхлэх, бусдын эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих, гадуур сэлгүүцэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг жигшинэ.
2.11 Хичээлийн үед анги танхимд малгай, гадуур хувцастайбайх, бусдад саад болохуйцаар чанга ярих, шуугих, гүйх, дуу хөгжим чанга тавихыг хориглоно.
2.12 Сургууль багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг үнэн зөв танилцуулна.
2.13 Эцэг эх, ах эгч, ахмад хүмүүсийн үг сургамжийг дагаж мөрдөх ба найз нөхөд, дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, гудамж талбай, сургууль болон олон нийтийн газарт бусадтай зөв боловсон харилцаж нийгмйин хэв журмыг сахин биелүүлнэ.
2.14 Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зөв зорчино.
2.15 Өдөр бүр бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
2.16 Сургуулийн доторх болон гадаад орчны үнэт зүйлёийг хайрлан хамгаалах ба хохирол учруулсан тохиолдолд туайн эд зүйлсийг 2 дахин нэмж төлнө.
2.17 Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдвэ зүйл авч явахгүй байхад анхаарна.
2.18 Биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэнэ.
Гурав. Суралцагчдын эрх үүрэг, хариуцлага
3.1 Суралцах нөхцөл бололцоог нэмэгдүүлэн сайжруулах
3.2 Сургууль багшийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал гаргах, шүүмжлэл, шаардлага тавих
3.3 Хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх
3.4 Батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг чанд мөрдөн хичээлийн хөтөлбөрийг тогтоосон хугацаанд ханган биелүүлж, мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг чадвар дадлыг бүрэн эзэмших
3.5 Хичээлд тогтмол сууж, сурлагын хангалттай дүн үзүүлэхийн зэрэгцээ, сахилга, дэг журмыг хатуу чанд сахиж, сургууль багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, сургуулийн дотоод журам, суралцагчийн дүрэм, суралцагчийн ёс зүйн дүрэм, бусад холбогдох журмуудыг хүндэтгэн биелүүлэх
3.6 Урлаг, спортын, шинжлэх ухаан танин мэдэхүйн, тэмцээн уралдаан болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тэмцээн уралдаанд идэвхтэй оролцох
3.7 Суралцах хугацаандаа бие даан мэдлэг эзэмших, дадал чадвар олохын төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан сургуулиас зохиогддог соёл хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцох
3.8 Багш, ажилчид, хэн бүхнээс тавьса зүй ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлнэ.
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
4.1 Хичээл сургалтын талаар багшийн тавьсан шаардлагыг удаа дараалан биелүүлээгүй, бусдын суралцах үйл ажиллагаанд саад учруулж буй болон хүмүүжил, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан сурагчдыг тусгайлан хэлэлцэж холбогдох хууль дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН
СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь суралцагчийн сурах үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг тогтоож, хэвшүүлэн сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оршино.
1.2 Суралцагч нь мэргэжил боловсрол эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулах зөв иргэн болж төлөвших, чадварлаг мэргэжилтэн болохыг хичээн суралцана.
1.3 Суралцагчийн ёс зүй нь сургалтын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулах үндсэн нөхцлийн нэг тул суралцагчийн ёс зүйн хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.
1.4 Энэхүү дүрэм нь МСҮТөвийн дүрэм, дотоод журам, МСҮТөвийн суралцагчийн дүрэмтэй уялдана.

Хоёр. Дүрмийн нэр томьёо
2.1 “Суралцагчийн ёс зүйн зарчим” гэж суралцах хугацаанд баримтлах зөв зан үйлийн чиглэлийг хэлнэ.
2.2 “Суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ” суралцагчийн суралцах хугацаанд мөрдөхөөр тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.3 “Суралцагчийн ёс зүйн зөрчл” гэж энэхүү дүрмээр тогтоосон суралцагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

Гурав. Суралцагчийн ёс зүйн үндсэн зарчим
3.1 Суралцагч нь өөрийн болон бусдын эрхийг ямагт хүндэтгэнэ.
3.2 Суралцагч бүр эелдэг харилцаа, найрсаг байдлыг эрхэмлэнэ.
3.3 Суралцагч нь нийгмийн идэвхитэй иргэн болохын төлөө хичээн суралцана.

Дөрөв. Суралцагчийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ
4.1 Суралцагч нь суралцах хугацаандаа хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүнлэг энэрэнгүй байх, ямагт өөрийгөө хөгжүүлэх, соёлтой боловсон харилцааг эрхэмлэх зарчмыг баримтална.
4.2 Суралцагч өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:
4.2.1 Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь стандартын түвшинд бүрэн эзэмшинэ.
4.2.2 Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшихэд анхаарч, суралцахын төлөө эрэл хайгуул хийнэ.
4.2.3 Багшийн заах баг заасан хичээлтэй холбоотой аливаа үүрэг даалгаварыг биелүүлэхийн төлөө өөрийн хүчээ дайчлан суралцана.
4.2.4 Хамт суралцагчид болон багш нартайгаа харилцахдаа хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай холбоотой бодитой шүүмжлэл санааг хүлээн авч, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, аливаа маргаан зөрчлийг эв дүйгээр шийдэх
4.2.5 Иргэний харьяалал, нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, байр суурь, гадаад үзэмж, хөрөнгө чинээ, нийгмийн гарал, гэр бүлийн байдал, төгссөн сургууль, суралцдаг мэргэжил, эрүүл мэндийн байдал зэрэг аливаа шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх
4.2.6 Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах, хуурч мэхлэх, худал ярих зэрэг шударга бус явдалтай үл эвлэрнэ.
4.2.7 Ахмад настан, багш, ажилтан ажиллагсад, найз нөхөд, хэн бүхэнтэй зөв боловсон харилцаж, тэдний сурган заах ажилд идэвхтэй оролцох
4.2.8 Сургуулийн дотоод дүрэм журмыг сахиж, хичээлийн хөтөлбөр, хуваарийг баримтлан хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглана.
4.2.9 Суралцагч шалтгаангүйгээр хичээлээс хоцрохгүй, таслахгүй байх, хичээлд дундуур орж гарах зэрэг сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх
4.2.10 Суралцагч нь бие даалт, ангийн ажил, даалгаварыг цаг хугцаанд нь гүйцэтгэх, хүлээлгэн өгөх
4.2.11 Сургууль, хамт олны нэр хүндийг өндөрт өргөж, үйл ажиллагаанд санаатай болон болгоомжгүйгээр саад учруулахаас зайлсхийнэ.
4.2.12 Хүнлэг энэрэнгүй соёлтой, нийтэч байна. Мэндлэх хүндлэх ёсыг эрхэмлэнэ.
4.2.13 Цэвэрч нямбай зөв боловсон хувцаслана.
4.2.14 Олон нийтийн газар бусадтай зөв боловсон харилцаж, биеэ зөв авч явна.
4.2.15 Сургууль, хичээлийн анги кабинет, хэрэглэж буй ном сурах бичиг, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг зохих журмын дагуу гамтай ашиглана.
4.2.16 Багш ажилтан, бусад суралцагчинй тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн авах, алдаа дутагдлаа засах
4.2.17 Дүү нар болон үе тэнгийхэндээ зөв үлгэр дууриал үзүүлэн, бусад хүмүүст халамж анхааралтай хандан чин сэтгэлээсээ тусалдаг байна.

Тав. Суралцагчийн ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
Дараах тохиолдолд суралцагчийг ёс зүйн зөрчил гаргасанд тооцож хариуцлага хүлээлгэнэ.
5.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах, зйүй бус үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор хулал ярих, хуурамч баримт бичиг бүрдүүлэх
5.2 Бусдын өмчлөлийн зүйлийг хулгайлах, дур мэдэн ашиглах
5.3 Хичээлийн цагаар орж гарах, утсаар ярих, бохь зажлах, хөгжим сонсох, тоглоом тоглох, унтах, ярих, интернет ашиглах зэрэг сургалтын үйл ажиллагаанд саад учруулах
5.4 Суралцагч нь бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг хэл амаар доромжлох, гүтгэх, дарамтлах, хүч хэрэглэх, нэр хоч өгөх, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулах
5.5 Бусдыг хуурч мэхлэх, худал цуурхал тараах, хувь хүний нууцыг тараах, задлах
5.6 Шалгалтын журам зөрчих, багшийн өгсөн дүн оноог засах, үнэлгээг өөрчлөх
5.7 Сургуулийн байранд малгайтай, гадуур хувцастай явах, хэт бариу, эсвэл хэт задгай, этгээд гаж хувцаслаж ирэх
5.8 Сургуулийн орчинд согтууруулах ундаа, мансууруулах бодис, тамхи хэрэглэх, хутга мэс бусад зүйлсийг зэвсгийн чанартайгаар биедээ авч явах, хадгалах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулах
5.9 Сургуулийн орчинд хөзөр, даалуу, компьютерийн тоглоом гэх мэт мөрийтэй тоглоом тоглох, сурталчлах, зохион байгуулах
5.10 Зохион байгуулалттай аливаа арга хэмжээний үеэр зүй бус үйлдэл гаргах зорилгоор гаднаас хүн авчирах, хэн нэгэнтэй муудалцах, хэрүүл зодоон үүсгэх, хэл амаар доромжлох зэргээр зохисгүй үйлдэл гаргах
5.11 Суралцагч нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах
5.12 Сургуулийн удирдлага, багш, ажилтнуудаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх
5.13 Багш ажилтан бусад эрх бүхий хүмүүст өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хээл хахууль өгөх, өгөхөөр завдах
5.14 Ёс зүйн зөрчил гарсаныг мэдэж байсан боловч санаатай нуун дарагдуулах
5.15 Суралцагч нь хувийн үзэл бодлоо хамт олны байр суурь хэмээн ойлгуулахыг оролдох
5.16 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд зүйлийг хувийн зорилгод ашиглах
5.17 Дүнгийн хуудас, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах

Зургаа. Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага
Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хор уршиг, хохиролын хэр хэмжээг харгалзан дараах шийтгэлийг ногдуулна.
6.1 Боловсролын тухай хууль, суралцагчийн гэрээ, МСҮТөвийн дүрэм, дотоод журам, энэхүү ёс зүйн дүрмийг удирдлага болгон шийтгэлийг ногдуулна.
6.2 Суралцагч нь ёс зүйн дүрмийг анх удаа зөрчсөн бол ангийн сурагчдын хурлаар хэлэлцэх бөгөөд сануулах арга хэмжээ авна.
6.3 Хоёр болон гурван удаа ёс зүйн зөрчил гаргасан сурагчийг “ Сургуулйн ёс зүйн зөвлөл”-н хурлаар хэлэлцэнэ. Ноцтой зөрчил гаргасан сурагчийг сургуулиас хасах хүртэл арга хэмжээ авна.
6.4 Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр370
Өчигдөр963
Энэ сар21484
Нийт1463665

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
9
Зочин байна

Friday, 23 August 2019 09:13