Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

                                                                                       БАТЛАВ.

МСҮТ-ийн захирлын 2017 оны 12 дугаар

сарын 04-ний өдрийн А/55 дугаар

тушаалын 16 дугаар хавсралтаар:

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэ журам нь Оюутны зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, зарчим, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлоход оршино.

1.2 Оюутны зөвлөл ашгийн бус сайн дурын байгууллага мөн бөгөөд оюутнууд, сургуулийн удирдлага хоёрыг холбосон гүүр нь байна.

1.3 Оюутны зөвлөл нь энэхүү журам болон Дархан МСҮТ-ийн дүрэм журмын  хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

 

Хоёр. Оюутны зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны

үндсэн чиглэл зарчим

 

2.1 Оюутны зөвлөлийн зорилго:

Оюутны зөвлөлийн зорилго нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутнуудад хандсан үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах, сургуулийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын бие даан хөгжих бүхий л бололцоог хангахад оршино.

2.2 Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Оюутны зөвлөл нь энэхүү журамд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусад талтай  хамтран явуулна.Үүнд:

2.2.1 Оюутан сурагчдын эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, урлаг спорт, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн арга хэмжээг үүсгэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах.

2.2.2 МОХ-ны ажиллагаа, Дархан-Уул аймгийн оюутны холбоотой хамтран ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах.

2.2.3 Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бие даах болон Сургалтын алба, нийгмийн ажилтан, нийгмийн түншлэл хариуцсан мэргэжилтэн, багш нарын тэнхимүүдтэй хамтран ажиллана.

2.2.4 МСҮТ-ийн оюутны зөвлөл нь сургууль дээр явагдаж байгаа аливаа дугуйлан, секц болон хичээлээс гадуурх зохиогдож буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

2.3      Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим:

2.3.1 Удирдах, удирдагдах ёсыг дагаж мөрдөнө.

2.3.2 Үйл ажиллагаа нь нээлттэй байна

2.3.3 Оюутны зөвлөл нь олон нийтийн ажилд дадлага туршлагатай, хариуцлага хүлээх чадвартай байна.

2.3.4 Оюутны зөвлөл нь зохион байгуулалтынхаа хувьд тогтвортой, залгамж чанартай байна.

 

Гурав: Оюутны зөвлөлийн бүтэц зохион байгуулалт

3.1      Оюутны зөвлөл нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт оюутан сурагчдын төлөөллийг оролцуулсан удирдах дээд байгууллага мөн

3.2      Оюутны зөвлөл нь дотроо үйл ажиллагааны чиглэлийн дагуу салбар, зөвлөл хороотой байж болно. Оюутны зөвлөл нь урлаг спортын үйл ажиллагаа хариуцсан салбар, судалгааны баг, мэдээлэл сурталчилгааны салбар зөвлөл, гадаад харилцаа хариуцсан салбар зөвлөлтэй байх бөгөөд тус бүр 5 гишүүнтэй байна.

3.3      Хэсэг салбар зөвлөл бүр нь ахлагчтай байна. Салбар зөвлөл оюутны зөвлөлийн даргад 7 хоног бүр үйл ажиллагаагаа танилцуулна.

3.4      Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүнд анги бүрээс төлөөлөл оролцсон байна. Ангийн дарга нар болон нийгмийн идэвхтэй оюутан байна.

3.5      Ангийн төлөөллийг анги удирдсан багш сонгоно.

3.6      Оюутны зөвлөл нь даргатай байх бөгөөд зөвлөлийн даргыг зөвлөлийн бүх гишүүдийн хурлаас сонгоно.

3.7      МСҮТ-ийн оюутны зөвлөл нь сард 2 удаа хуралдан хийсэн ажлаа дүгнэнэ.

3.8      Оюутны зөвлөл нь хичээлийн жилийн эцэст буюу соёл хүмүүжлийн ажлын хаалтын үйл ажиллагаанд багш оюутнуудад нээлттэй байдлаар ажлаа тайлагнана.

3.9      Оюутны зөвлөлийн дарга нь дараах эрх үүрэгтэй байна. Үүнд: 

-          Оюутны зөвлөлийн хурлыг даргалах

-          Хурлын шийдвэрийг баталгаажуулах

-          Зөвлөлийн гишүүдэд шаардлага тавих

-          Сургуулийн захиргаанд хурлын шийдвэрийг хүргүүлж, зохих асуудлыг шийдвэрлүүлэх

-          Сургуулийн Зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгавар өгч хянан үр дүнг тооцох

-          Оюутны зөвлөлийг төлөөлж, холбогдох талуудтай хамтран ажиллах, санал  бодлоо илэрхийлэх

-          Оюутны зөвлөлийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, салбар хороодтой хамтран ажиллах

-          Оюутны зөвлөлийн дарга төгсөх ангид суралцах болсноор сонгуульт үүрэг дуусгавар болно.

-          Оюутны зөвлөлийн дарга үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн гэж үзвэл бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, үүрэгт ажлаас чөлөөлж болно.

3.10   Оюутны зөвлөлийн гишүүд нь дараах эрх үүрэгтэй болно. Үүнд:

-  Анги хамт олноо төлөөлөн зөвлөлийн хуралд оролцох, оюутны зөвлөлийн үйл ажиллагааны тухай бусад оюутан сурагчдад тогтмол тайлагнадаг байна.

-  Хуралд санал бодлоо илэрхийлж, тодорхой асуудал дэвшүүлэн тавьж шийдвэрлүүлэх

-  Зөвлөлийн даргыг сонгох, даргад сонгогдох

-  Оюутны зөвлөлийн гишүүн нь удирдан зохион байгуулах авьяастай, нийтэч, хэв журмын болон ёс суртахууны зөрчилгүй, шинийг санаачлагч, цэвэрч нямбай, үнэнч шудрага, хичээл таслалт хоцролтгүй оюутан байна.

-  Оюутны зөвлөлийн гишүүн нь дээрх дүрэм, журамд заасан эрх үүргээ умартсан тохиолдолд албан үүргээс нь чөлөөлөх буюу оюутны зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн анхааруулан сануулах арга хэмжээ авна.

-  Оюутны зөвлөлийн хурлыг шалтгаангүйгээр гурван удаа хоцрох, таслах тохиолдолд оюутны зөвлөлөөс хасах

-  Оюутны зөвлөлийн гишүүний тэмдэгтэй байна.

-  Сургуулийн ёс зүйн зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, дотуур байрны зөвлөлтэй хамтран ажиллаж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.

-  Оюутны зөвлөлийн дарга гишүүд нь сонгуульт үүргээ сайн биелүүлсэн бол оюутны зөвлөлийн шилдэг гишүүнээр шалгаруулан шагнаж урамшуулна. Энэхүү шагналыг хүртэх оюутныг оюутны зөвлөлийн хурлаас гаргаж сургуулийн захиргаатай зөвшилцөнө.

 

Дөрөв: Оюутны зөвлөлийн бэлэг тэмдэг

4.1      Оюутны зөвлөл нь өөрийн тамгатай байна.

4.2      Оюутны зөвлөл нь өөрийн узель, өрөөтэй байж болно.

4.3      Оюутны зөвлөл нь тэргүүний оюутныг дээд шатны байгууллагуудад шагнуулах хүсэлт гаргаж болно.

 

Тав. Санхүүжилт

5.1      МСҮТ-ийн оюутны зөвлөл нь хичээлийн жилийн эхэнд үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, төсвийг боловсруулж, сургалтын албанд танилцуулна.

5.2      Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, төсвийг сургалтын албаар дамжуулан шийдвэрлүүлэх бөгөөд сургалтын албаны төсөвт тусган оруулсан байна.

5.3      Сургалтын албаны төсөвт тусгагдаагүй оюутны зөвлөлийн санхүүгийн аливаа асуудлыг сургалтын алба дэмжин ажиллана.

 

                                                                             

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр401
Өчигдөр963
Энэ сар21515
Нийт1463696

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
3
Зочин байна

Friday, 23 August 2019 09:59