Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

ТАНИЛЦУУЛГА

Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн Оюутны зөвлөл тус сургуульд суралцаж буй оюутнуудын сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие даан ажилладаг. Оюутны зөвлөл нь оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалах, оюутны үзэл, санааг дэмжих, мэргэжлийн боловсролын ардчилсан тогтолцоог бүрдүүлэх, оюутнуудын дунд урлаг, спорт, соёл, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ санаа санаачлагыг дэмжих, оюутны дотоод болон гадаадын байгууллагатай холбоо тогтоох, түншлэлийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах зорилготой.

Оюутны зөвлөл нь 2018-2019 оны хичээлийн жилд 23 оюутан сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Оюутны зөвлөлийн дарга Цахилгааны 1-р курсын оюутан Эрдэмбаян

нарийн бичгийн дарга Тогоочийн 1-р курсын оюутан Отгонзул

Урлаг спортын үйл ажиллагаа хариуцсан салбар зөвлөлийн дарга Автын засварын 1-р курсын оюутан Лхагвадорж

Урлаг спортын үйл ажиллагаа хариуцсан салбар зөвлөл

  • Урлаг спортын бага наадам
  • Танилцах үдэшлэг уулзалт
  • Сургуулийн аварга шалгаруулах спортын тэмцээн
  • Цасны баярын арга хэмжээ

Судалгааны баг

  • Сургалт, лекц зохион байгуулах
  • Оюутны байрны үйлчилгээ
  • Сэтгэл ханамжийн судалгаа
  • Сурагчдаас зайлшгүй шаардлагатай халамж үйлчилгээний судалгаа авч ажиллах
  • Мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах

Мэдээлэл сурталчилгааны салбар зөвлөл

  • Оюутан сурагчдыг мэдээллээр хангах
  • Сургуулийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах

Гадаад харилцаа, нийгмийн түншлэл хариуцсан салбар зөвлөл

  • Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  • Төсөл хөтөлбөрт хамруулах
  • Олон нийтийн арга хэмжээнд оролцох

 Долоо хоногийн ажлын график

Гараг

Хийгдэх ажил

Хугацаа

Даваа

Оюутны зөвлөлийн сурагчдын хурал, уулзалт, зөвлөгөөн

 

11.05-11.35 цагт

 

Мягмар

Суралцагсдын сургалт, мэдээллийн ажил

15.00-16.00 цагт

Лхагва

Санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах

15.00-16.00 цагт

Пүрэв

Дугуйлан секц

 

Хуваарийн дагуу

Баасан

Соёл олон нийтийн ажил

 

15.00-17.00 цагт

 

Энэ бүлэгт нийтлэл байхгүй байна. Энэ хуудсанд дэд бүлгүүд байгаа бол тэнд нийтлэл байж болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр370
Өчигдөр963
Энэ сар21484
Нийт1463665

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
9
Зочин байна

Friday, 23 August 2019 09:11