Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Подробнее на сайте: https://worknhouse.ruhttps://trueconstruction.ru https://smartesthouse.ru https://sdelaietosam.ru https://svoiastroika.ru https://constructme.ruhttps://domobuilding.ru https://houseconstructor.ruhttps://homestrong.ruhttps://endconstruction.ru https://do-construction.ruhttps://domconstructor.ruhttps://domenter.ruhttps://constructstroi.ruhttps://plusconstruct.ru

Албан хэрэг хөтлөлт журам

Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн захирлын

2017 оны 12 дугаар сарын 04.-ний өдрийн

А/55 тоот тушаалын №1 хавсралт

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД МӨРДӨХ АЛБАН

ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР

 

 Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1. Албан хэрэг хөтлөлтийн энэхүү зааврын зорилго нь тус сургуулийн үйл ажиллагаанд үүсч хөтлөгдөж буй албан баримт бичгийн агуулга, бүтэц, хэв загварыг ижилтгэх, баримт бичигтэй ажиллах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрдэл, хадгалалт, ашиглалтыг сайжруулахад оршино.

1.2. Энэхүү зааврыг тус сургуулийн захиргаа, албадууд зэрэг зохион байгуулалтын нэгжүүдийн нийт ажилтнууд дагаж мөрдөнө.

1.3. Албан хэрэг хөтлөлтийн ажлыг сургуулийн хэмжээнд зохион байгуулах, боловсронгуй болгох, зааврын хэрэгжилтэд  хяналт тавих асуудлыг  Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан хариуцна. 

 

 Хоёр. Сургуулийн удирдлагын баримт бичгийн

бүрэлдэхүүн, албан бичиг зохиож бүрдүүлэхэд

тавигдах шаардлага

 

 2.1. Зохион байгуулалтын нэгжийн баримт бичгийн бүртгэл, хяналтын ажлыг архив-бичиг хэргийн ажилтанд албан тушаалын тодорхойлолтод зааж албан ёсоор хариуцуулна.

2.2. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийн хэмжээнд бичиг хэргийн ажлыг зөв зохион байгуулах талаарх хариуцлагыг холбогдох нэгжийн удирдлага хүлээнэ.

2.3. Удирдлагын үйл ажиллагааг баримтжуулах явцад цаасан суурьтай болон цахим баримт бичгийг зохих журам, стандартын дагуу хөтөлж, бүрдүүлсэн байна.

2.4. Тус сургууль нь өөрийн үйл ажиллагааны холбогдолтой баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэхдээ Стандартчилал, Хэмжил Зүйн Газраас баталсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт” буюу MNS 5140-1:2011,  MNS 5140-2:2011, MNS 5140-3:2011  албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад тодорхойлсон техникийн шаардлагуудыг мөрдлөг болгоно.

2.5. Баримт бичигт байх бүрдэл, хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага, зохион байгуулалтын баримт бичиг боловсруулахад мөрдөх зааврыг Архивын Ерөнхий Газраас батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж буй “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу доорхи журмаар зохиож үйлдэнэ.

2.6.  Албан бичиг

Албан бичгийг урьдчилан бэлтгэсэн А4, А5 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр зохиож үйлдээд, нэг хуудсанд багтахгүй бол дараагийн хуудсанд өгүүлбэр тасалж бичихгүйгээр эхэлж бичнэ.

Албан бичиг, захидал үндсэн 2 хэсгээс бүрдэх ба нэгдэх хэсэгт баримт бичгийг зохиож бүрдүүлсэн зорилго, үндэслэл, шалтгааныг дурдаж, хоёрдох хэсэгт санал, хүсэлт, дүгнэлт, шийдвэрийг тодорхой тусгаж бичээд, сургуулийн захирал чиг үүргийнхээ хүрээнд гарын үсэг зурна. 

2.7.  Удирдлагын заалт

Удирдлагын заалтыг А4 албан баримт бичгийн эх хувь буюу бичвэрийн дээд талын сул зайнд цохолтын хэлбэрээр гараар бичих бөгөөд уг заалт нь хариуцан шийдвэрлэх ажилтны нэр, өгч байгаа үүргийн товч утга, хэрэгжүүлэх хугацаа, гарын үсэг, огноо зэргээс бүрдэнэ.

Нэг баримт бичигт 1-ээс илүүгүй цохолт хийгдэнэ.

2.8.  Баримт бичгийн харилцагчийн нэр

“Харилцагчийн нэр” бүрдлийг А4, А5 хэвлэмэл хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан товчлохгүй, үеэр таслахгүй, том үсгээр тодруулахгүйгээр бичнэ.

2.9.  Баримт бичгийн тэргүү

А4 албан бичгийн тэргүүг хажуугийн байрлалаар, хэвлэмэл хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан эхний үсгийг томоор тодруулахгүйгээр бичнэ. Захирамжлалын баримт бичгийн тэргүүг баримт бичгийн бүртгэлийн дугаарын доорх тэмдэглэгээнд багтаан голлуулан эхний үсгийг томоор тодруулахгүйгээр бичнэ.

А5 болон гадаадад илгээх албан бичгийн хэвлэмэл хуудсанд тэргүү бичихгүй.

2.10.  Бичвэр

Баримт бичгийг текстэн буюу бичвэр хэлбэрээр эсвэл хүснэгтэн хэлбэрээр бэлтгэнэ. Баримт бичгийн бичвэрийг шаардлагатай үед бүлэг, дэд бүлэг, зүйл, дэд зүйлд хуваан тоо буюу үсгээр дугаарлана. Бүлэг, дэд бүлэг нь гарчигтай байж болох бөгөөд тэдгээрийн нэрийг хуудасны зүүн захаас зай авч, эхний үсгийг томоор бичнэ.

Албан бичгийн асуудал бүрийг догол мөрнөөс эхлэн  бичнэ.

Бичвэрийг хуудасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд, доод захаас 20 мм зайтай бичнэ.

2.11.  Гарын үсэг

“Гарын үсэг” бүрдэлд албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал орох бөгөөд А4, А5 хэвлэмэл хуудсанд том үсгээр тодруулахгүй бичнэ.

Сургуулийн удирдлагыг үүрэг гүйцэтгэгч орлож байгаа бол баримт бичигт үүрэг гүйцэтгэгч гарын үсгээ зурах бөгөөд албан тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайллыг үүрэг гүйцэтгэгчийн нэрээр бичнэ. Хэрэв баримт бичгийн агуулгыг хэд хэдэн байгууллага хариуцаж байгаа бол баримт бичигт 2-оос доошгүй гарын үсэг байна.

Баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, “ыг” гэсэн тийн ялгалын үг хэрэглэж гарын үсэг зурахгүй.

 Акт, дүгнэлт, шийдвэр гэх мэт комисс, ажлын хэсгээс боловсруулсан баримт бичигт комиссын бүх гишүүд гарын үсэг зурна.

 Хуралдааны тэмдэглэлд хурал даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

Жишээ нь:

Тэмдэглэл хөтөлсөн: Захирлын туслах             ................

Хянаж танилцсан: Захирал                              .................

            Мөнгө санхүүгийн холбогдолтой баримт бичигт захирал  болон ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна.

 2.12.  Хавсралтын тухай тэмдэглэл

Баримт бичигт хавсралтын тухай дурдсан бол хавсралтын тэмдэглэлийг бичвэрийн төгсгөлд сул мөр орхиод догол мөрнөөс бичнэ.

Жишээ нь: Хавсралт 5 хуудастай, 2 хувь.

Харин хавсралтыг товхимол болгон эмхтгэж хэвлэсэн бол хуудасны тоог заахгүй. Мөн тухайн баримт бичигт өөр хавсралт бүхий баримт бичгийг хавсаргасан бол энэ тухай бичнэ.

Захирамжлалын баримт бичиг хавсралттай бол энэ тухай тэмдэглэлд түүний нэр, огноо, дугаарыг зааж, эхний хуудасны баруун дээд өнцөгт  бичиж, байгууллагын тамгаар баталгаажуулна.

Жишээ нь:          

    Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн

 захирлын ........оны ......дугаар сарын

.....ны өдрийн ...тоот тушаалын хавсралт

2.13.  Тамга, тэмдэг

Сургуулийн тамга, тэмдгийг Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” журмын дагуу хэрэглэнэ.

Сургуулийн тамгыг захирал, сургуулийн тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.

Тусгайлан заагаагүй албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.

Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, бүрэн, тэгш, тод дарна.

2.14.  Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл

Баримт бичгийн хуулбарыг “гарын үсэг” бүрдлийн дор “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэл, албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо бичиж, зохион байгуулалтын нэгжийн удирдлага гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулна.

2.15.  Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл

Баримт бичиг боловсруулсан тухай бүрдэлд түүнийг боловсруулсан, хянасан ажилтны нэр, ажилтны нэр, гарыг үсэг, утасны дугаар байна.

Энэ тэмдэглэгээг байгууллагад үлдэх хувийн сүүлийн хуудасны ар талын зүүн доод хэсэгт бичнэ.

2.16.  Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан тухай тэмдэглэл

Гаднаас ирсэн баримт бичгийг албан ёсоор хүлээн авсныг нотлон бүртгэлийн тэмдгийг баримт бичгийн эхний хуудасны ар талын зүүн доод хэсэгт дарна. Тэмдэгт байгууллагын нэр, бүртгэлийн дэс дугаар, хүлээн авсан огноо, шилжүүлсэн цаг минут,  гарын үсэг байна.

2.17. Баримт бичгийн хэвлэмэл хуудас

Баримт бичгийн хэвлэмэл гэрээний дагуу “Мөнхийн үсэг” ХХК-аар стандартын шаардлагын дагуу хэвлүүлсний дараа бичиг хэрэгт нэгдсэн журмаар хүлээн авч, бүх нэр төрлийн хэвлэмэл хуудсыг тоолж, бүртгэх бөгөөд тус бүрийг тусгай дугаарлагчаар дугаарлана.

Бүртгэлийн дугаарыг хэвлэмэл хуудасны нүүрэн талын баруун доод өнцөгт  /доороосоо 10 мм-ийн  зайтай/  тавина.

2.18.  Тушаал

Сургуулийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн буюу А индекстэй тушаал,  боловсон хүчний асуудлаар буюу Б индекстэй  тушаалыг тус тусд нь  гаргана.

Тушаалын төслийг удирдлагын шийдвэрийн үндсэн дээр зохион байгуулалтын нэгжүүд ажил, үүргийн чиглэлийн дагуу хариуцан бэлтгэнэ.

           Тушаалын төслийг баримт бичгийн стандартын дагуу зохиож бүрдүүлсэн байдалд Захиргаа, аж ахуйн алба хариуцсан менежер хяналт тавина. Тушаалыг 2 хувь үйлдэнэ.

Тушаалд гарын үсэг зурсны дараа засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Сургуулийн удирдлагын эзгүйд тушаалд албан ёсоор орлож буй албан тушаалтан гарын үсэг зурж болно.

Боловсон хүчний болон хөрөнгө, санхүүгийн холбогдолтой тушаал, шийдвэрт зөвхөн сургуулийн захирал гарын үсэг зурна.

А тушаалд  Сургуулийн үндсэн үйл ажиллагааны тухай буюу орон тоо батлах, цалин шинэчлэн тогтоох, суралцагчдын элсэлт, төгсөлт, ажлын хэсэг, комисс, үнэлгээний хороо байгуулах, санхүү, хөрөнгөтэй холбоотой тушаалууд, гадаад томилолт, хамт олны шагнал, урамшууллын бүх тушаалууд

Б тушаалд зөвхөн боловсон хүчинтэй холбоотой буюу ажилд авах, чөлөөлөх, шагнал, урамшуулал, тэтгэмж, ээлжийн амралт, хүүхэд асрах, цалинтай болон цалингүй чөлөө олгох суралцагчдын шилжилт хөдөлгөөн, чөлөө олгох зэрэг тушаалууд орж дугаарлагдана.

2.19.  Хуралдааны тэмдэглэл

Хуралдааны тэмдэглэл нь “Хэлэлцсэн нь”, “Сонссон нь”,  “Шийдвэрлэсэн нь” гэсэн дарааллаар хэлэлцсэн асуудал тус бүрээр бичигдэнэ.

Хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлж хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, албажуулсан байна.

2.20.  Гэрээ

Гэрээний бичвэрт үндсэн нөхцөлүүдийг тусгаж бичсэний дараа гэрээ байгуулагч талууд гарын үсэг зурж, байгууллагын удирдах албан тушаалтан хянан баталснаар хүчин төгөлдөр болно.

Бүх төрлийн гэрээг сургуулийн Хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан болон холбогдох албад хариуцсан ажилтнаар заавал хянуулна.   Шаардлагатай гэж үзвэл нотариатаар батлуулна. Гэрээний хуудас бүрийг баталгаажуулж, гарын үсэг зурж болно.

2.21.  Акт

Тусгайлан томилогдсон ажлын хэсэг, комисс дүгнэлт, шийдвэрээ акт хэлбэрээр үйлдэж гаргана.

Акт нь барилга объектыг ашиглалтад хүлээн авсан, эд аж ахуйн тооллого явуулсан, аваар ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон, ажил хүлээлцсэн тухай акт гэх мэт олон төрөл байна.

Зарим актыг байгууллагын удирдлага буюу холбогдох албан тушаалтан баталж, тамга, тэмдгээр баталгаажуулна. Энэ тохиолдолд “Батлав” гэсэн бүрдлийг эхний хуудасны баруун дээд хэсэгт байрлуулна. Хяналт шалгалтын актыг хичнээн хувь үйлдсэн, аль газарт хүргүүлсэн тухай  бичнэ.

2.22.  Баримт бичгийг компьютерт боловсруулах

Баримт бичгийг бичвэр хянах Windows, word программыг ашиглан “Монгол хэлний компьютерийн үсгийн тогтолцоо, кирил ба монгол үсгийн нэгдсэн код “MNS 5552:2006” стандартаар үйлдэнэ. Баримт бичгийг Arial  үсгийн фонтыг ашиглан бичих бөгөөд бичвэрийн мэдээллийн үсгийн хэмжээ нь 12,  хүснэгтэн мэдээллийнх 8-10  байна.

Баримт бичгийн бичвэрийн мөр хоорондын зай, “Харилцагчийн нэр” бүрдэл, “Баримт бичгийн тэргүү” бүрдлийн мөр хоорондын зайг 1.0-р авч бичнэ.

Олшруулах шаардлагатай текстэн мэдээллийг компьютерт шивэхдээ мөр хоорондын зайг 2.0-р авна.

  “Баримт бичгийн тэргүү” бүрдлээс бичвэр хүртэлх хоорондын зайг 2,0-р,  бичвэрийн төгсгөлийн мөрнөөс   “Гарын үсэг”  бүрдлийн хоорондын зайг   4.0-р авч бичнэ.

            2.23.  Гадаадад албан бичиг,  захидал явуулах

Гадаадад явуулах албан бичиг, захидлыг стандартын дагуу үйлдэж, үлдэх хувийг орчуулгын хамт үдэж хадгалсан байна.

 

 Гурав. Сургуулийн баримт бичгийг боловсруулах,

дотоодын баримт бичигтэй ажиллах зохион байгуулалт

 

3.1.  Сургуулийн баримт бичгийн эргэлтийн зохион байгуулалт, ирсэн, явсан бичгийг бүртгэх, шилжүүлэх журам, баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих , байгууллага, албан тушаалтанд хандаж бичсэн өргөдөл, санал, гомдлыг хянан шийдвэрлэх, цахим шуудангаар баримт бичиг явуулах, хүлээн авах, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглах, хадгалах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, боловсон хүчний хувийн хэргийг тусад нь ангилан төрөлжүүлж, бүртгэл хөтлөх зэрэг ажлыг сургуулийн хүний нөөц хариуцсан ажилтан, бичиг хэргийн ажилтан  АЕГ-ын даргын 2009 оны 07-р сарын 27-ны өдрийн 68-р тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн  заавар”-ын 3, 4, 5, 6, 7 зэрэг холбогдох  заалт, мөн Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6-р сарын  15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх тухай” журмуудыг тус тус мөрдлөг болгож ажиллана.

3.2. Сургуулийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөх албан хэрэг хөтлөлтийг зөв зохион байгуулахын тулд сургуулийн холбогдох нэгжүүд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулж, түүний дагуу баримт бичгийг ангилан төрөлжүүлж албан хэрэг бүрдүүлэх ажил хийнэ.

3.3.  Асуудлыг хянан шийдвэрлэх явцад боловсруулсан баримт бичгийн төсөлд холбогдох  нэгжийн албан тушаалтнуудаас санал авна.

3.4. Баримт бичгийг төслөөр боловсруулахдаа мэдээ материал, тоо баримтын үнэн зөвийг тухайн боловсруулсан ажилтан биечлэн хариуцна.

3.5.  Баримт бичгийг боловсруулах, хариутай бичгийг хянан шийдвэрлэх үүрэг авсан ажилтан удирдлагаас өгсөн хугацаанд нь шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хугацааг нь сунгуулах, хяналтын картад зохих хөдөлгөөнийг тухай бүр хийлгэх, хяналтаас хасуулах үүрэг хүлээнэ.

3.6. Уншиж нийлээгүй, албан бичгийн стандартын шаардлага хангаагүй, холбогдох зохион байгуулалтын нэгж хариуцсан менежерээр хянуулаагүй, зохих журмын дагуу санал, виз аваагүй баримт бичгийг сургуулийн удирдлагад танилцуулахыг хориглоно.

3.7. Боловсруулалтын шаардлага хангаагүй, утга агуулга, хэл найруулга нь тодорхой бус, үг үсгийн алдаатай баримт бичиг зохион бүрдүүлсэн бол боловсруулсан ажилтан хариуцлага хүлээнэ.

3.8. Төслийн шатанд боловсрогдож байгаа, албан ёсны болж батлагдаагүй баримт бичгийг зөвхөн албан ажлын журмаар тодорхой албан тушаалтнуудын хүрээнд үзэж, ашиглана.

 

 

 

 Дөрөв.Албан хэрэг хөтлөлтийн явцад

бичиг баримтыг хадгалах, ашиглах

 

4.1. Сургуулийн дотоодод бий болсон буюу гаднаас ирсэн баримт бичиг нь архивын ажлын зааварт заасан хугацаанд албан хэрэгт хадгалагдаж, удирдлагын шуурхай зорилгод ашиглагдана.

4.2. Баримт бичгийг зохион бүрдүүлэх, баталгаажуулах, ангилах, хэрэг болгон бүрдүүлэх, ач холбогдлыг нь үнэлэн тогтоох, байнга хадгалах баримтаа зохих хугацаанд нь сургуулийн төв архив, цааш нь улсын архивт шилжүүлэхэд бэлтгэх зэрэг бүх ажиллагаа нь холбогдох зохион байгуулалтын нэгжүүд дээр хийгдэнэ.

4.3. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийн удирдлага, тухайн нэгжийн баримт бичгийн бүртгэл хяналт хариуцсан ажилтан, бичиг хэргийн ажилтан  нь албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

4.4. Шийдвэрлэж дууссан албан хэргүүдийг ажлын байранд гал, усны аюул, тоос, шороо, гадны бусад нөлөөнөөс найдвартай хамгаалагдсан сейф, шүүгээнд албан хэрэг хөтлөлтийн нэрийн жагсаалтын дагуу, эмх журамтай хадгална.

Албан бичиг баримтыг гэртээ авч  явах, ажлын бус цагт ширээндээ хадгалах, сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх буюу ширээн дээр ил задгай байлгахыг хориглоно.

4.5. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийн ажилтнууд ажлаас өөрчлөгдөх буюу өөр ажилд шилжвэл хөтлөх хэргийн жагсаалтын дагуу холбогдох бүх баримт бичгээ актаар хүлээлцэнэ.

 

Тав.Албан хэрэгт хөтлөгдөж буй баримтаар

хадгаламжийн нэгж бүрдүүлж  архивт шилжүүлэх

 

5.1. Сургуулийн зохион байгуулалтын нэгжүүдийн албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд нь жилийн эцэст хөтлөгдөж дууссан баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлж, дараа оны 1 дүгээр улиралд багтаан сургуулийнхаа архив буюу бичиг хэргийн ажилтанд, тэд баримтаа хүлээн авч, ангилан төрөлжүүлэлт хийж, данс бүртгэл үйлдэн  байнга хадгалах баримтаа сургуулийн архивт шилжүүлнэ.

Байнга, түр хадгалах баримтуудыг бичиг хэргийн ажилтнууд зааврын дагуу нэг бүрчлэн нягтлан шалгалт хийж, зориулалтын өрөө тасалгаа, сейфэнд хадгалалт, хамгаалалт, ашиглалт, ариун цэврийн дэглэм, горимыг баримтлан  хадгална.

Шаардлагатай тохиолдолд зохих төрийн архив болон архивын ажилтнаас арга зүйн зөвлөгөө,  туслалцаа авч  хийж гүйцэтгэнэ.

5.2. Хадгаламжийн нэгж бүрдүүлэхдээ ҮАГ-ын даргын тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын холбогдох заалтуудыг мөрдлөг болгон ажиллаж, байнга хадгалах, түр хадгалах баримтыг тус тусад нь ангилан төрөлжүүлэлт хийнэ.

5.3. Хадгаламжийн нэгжид зөвхөн нэг оны баримтыг оруулах, боловсон хүчний хувийн хэрэг, хяналт шалгалтын болон тухайн хичээлийн жилд бүрддэг сургалтын холбогдолтой баримт, санхүүгийн зэрэг баримтууд нь он цаг, нэр төрөл, асуудал сэдвийн хувьд харилцан адилгүй бүрддэг тул тэдгээрийг албан хэргийн бүрдлээр нь ангилан төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлнэ.

5.4. Хадгаламжийн нэгжид албан ёсны бүрэн бүрдэл бүхий зөвхөн нэг хувь эх баримтыг оруулж, /хуулбар хувь, гар ноорог зэргийг ялгах/ 250 хүртэл хуудастай, 4 см-ээс илүүгүй зузаантайгаар үдэх, 250 хуудсаас илүү гарвал дахин шинэ хавтсанд хийж үднэ./

 

Архивын дүрэм

 

МСҮТ-ийн захирлын 2015 оны 02-р сарын 13 -ны

өдрийн А/09 дугаар тушаалын хавсралт: № 01

Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь

Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн

Архивын дүрэм

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1  МСҮТ-ийн архив нь баримтын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, түүний ашиглалтын ажлыг зохион байгуулна.

1.2  МСҮТ-ийн  архив нь үйл ажиллагаандаа Архивын тухай хууль, Төрийн албаны хууль, Төрийн нууцын тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Архивын Ерөнхий Газраас гаргасан заавар, зөвлөмж, холбогдох бусад арга зүйн баримт бичиг болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

 

                 Хоёр. Архивын баримт бичгийн бүрэлдэхүүн

 

2.1 МСҮТ-ийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт нь зохион байгуулалтын нэгжийн байнга, түр хадгалах хадгаламжийн нэгж болон боловсон хүчний хувийн хэргээс бүрдэнэ.

 

Гурав. Архивын үндсэн зорилт

 

3.1 Архивыг түүх, эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй баримтаар нөхөн бүрдүүлэх.

3.2  Архивын баримтанд тоо бүртгэл хөтлөх.

3.3  Архивын баримтанд эрдэм шинжилгээний лавлах үйлдэх.

3.4  Архивт хадгалагдаж буй баримтыг түүх, эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор түүнчлэн байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахад ашиглуулах.

3.5  Архивын байнга хадгалагдах баримтыг архивын хууль тогтоомжид заасан хугацааны дагуу төрийн архивт шилжүүлэх зэрэг болно.

 

                                    Дөрөв. Архивын чиг үүрэг

 

4.1  МСҮТ-ийн сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн эх үүсвэр, мэргэжлийн сургуулийн зохион байгуулалтын нэгжийн жагсаалт гаргах.

4.2  МСҮТ-ийн зохион байгуулалтын нэгжээс эмхлэн цэгцэлсэн баримт хүлээн авах.

4.3  Их сургуулийн архивын баримтын хадгалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах.

4.4  Архивт хүлээн авсан баримтад тоо бүртгэлийн үндсэн болон туслах баримт бичиг хөтлөх.

4.5  Архивын баримтын эрэл хайлтыг боловсронгуй болгох зорилгоор данс, түүхчилсэн лавлах зэрэг эрдэм шинжилгээний лавлах үйлдэх.

4.6   МСҮТ-ийн удирдлага, зохион байгуулалтын нэгж, салбар болон сонирхогч байгууллагыг архивын мэдээллээр хангах.

4.7  Байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа олгох.

4.8  Баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгох болон шилжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.9  Зохион байгуулалтын нэгжид хөтлөгдөж буй албан хэрэг, тэдгээрийн эмх цэгц хадгалалтад хяналт тавих.

4.10          Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулахад оролцох.

4.11          Зохион байгуулалтын нэгжид архивын ажлын талаар арга зүйн туслалцаа үзүүлэх.

4.12          Архивын ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх талаар зохиож буй арга хэмжээнд оролцох.

 

   Тав. Архивын эрх

 

5     МСҮТ-ийн архив нь өөрийн үндсэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд дараах эрх эдэлнэ. Үүнд:

5.1 Хөтлөгдөж дууссан албан хэргийг эмхлэн цэгцэлж, цаг хугацаанд нь архивт шилжүүлэхийг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас шаардах.

5.2  Зохион байгуулалтын нэгж, ажилтан энэ дүрмийг хэрхэн хэрэгжүүлж буйд хяналт тавих.

5.3  Архивын ажилд зайлшгүй шаардагдах бүртгэл, жагсаалт зэргийг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас гаргуулж авах.

5.4  Архивын ажлыг сайжруулах, боловсронгуй болгох асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, дүгнэлт гаргах.

5.5  Архивын тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааны талаар архив, албан хэрэг хөтлөлтнйн улсын хяналтын албанд мэдэгдэх зэрэг болно.

 

               Зургаа. Архивын ажлын зохион байгуулалт

 

6.1  МСҮТ-ийн архивын ажилтныг сургуулийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.

6.2  Архивын ажилтан нь МСҮТ-ийн архивын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүргийг биечлэн хариуцна.

6.3  Архивын ажилтан нь зохих төрийн архиваас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, тогтмол харилцаатай ажиллана.

6.4 Архивын ажилтан нь батлагдсан орон тооны дагуу ажлын байр /албан тушаалын заавар/-ны тодорхойлолттой байна. Түүнд архивын ажилтны хийж гүйцэтгэх ажлын үндсэн төрөл, хүлээх эрх үүргийг тодорхой тусгасан байна.

БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИССЫН ДҮРЭМ


http://darkhan-vetc.edu.mn/images/msut/barimt%20bicheh%20comiss%20durem.JPG

 

 

МСҮТ-ийн захирлын 2013 оны 12-р сарын 26 -ны

өдрийн А/89 дугаар тушаалын хавсралт: № 01

 

Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь

МСҮТ-ийн Баримт бичиг нягтлан шалгах

комиссын дүрэм

 

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах нь баримтыг мэдээллийн ач холбогдлоор нь үнэлэн, тэдгээрийн хадгалах хугацааг тогтоох үйл ажиллагаа юм.

 

1.2    МСҮТ-ийн үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийг түүх, эрдэм шинжилгээний, практикийн ач холбогдлоор нь үнэлэх үүрэг бүхий баримт бичиг нягтлан шалгах комисс /цаашид ББНШК гэнэ/ нь ҮАГ-ын даргын тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг үндэслэн сургуулийн дэргэд байгуулагдаж байнгын ажиллагаатай байна.

 

 

1.3    МСҮТ-ийн ББНШК-ыг сургалтын албаны даргаар ахлуулсан ажлын дадлага туршлагатай ажилтнуудыг оролцуулан 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр захирлын тушаалаар байгуулна. МСҮТ-ийн архивын ажилтан нь ББНШК-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэнэ.

 Хоёр. Баримт бичиг нягтлан шалгах комиссын

ажлын зохион байгуулалт

2.1 ББНШК нь өөрийн архиваас байнга хадгалах баримт бичгээ шилжүүлэн өгдөг Дархан-Уул аймгийн Архивын тасагтай байнгын харилцаа холбоотой ажиллаж, тус архиваас ажлын зохион байгуулалт, арга зүйн удирдлага,  заавар авна.

 

2.2  МСҮТ-ийн ББНШК-ын хурал жилд 1-2 удаа удаа хуралдсан байна. Хурлыг комиссын гишүүдийн 80-аас доошгүй хувийн ирцтэй хийлгэнэ.  МСҮТ-ийн нягтлан шалгах комиссын хурлын явцад хурлын тэмдэглэл хөтөлж, хурлын тэмдэглэл болон хянаж баталсан данс, бүртгэл, актанд комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурна. Хурлын тэмдэглэл болон хянаж баталсан данс, бүртгэл, актыг   сургуулийн захирлаар батлуулна.

 

 

2.3 Баримт бичгийг нягтлан шалгах үндсэн шалгуурт тухайн байгууллагын статус, үйл ажиллагааны онцлог, баримтад тусгагдсан мэдээллийн ач холбогдол, баримт үүссэн он цаг, баримтын хүчинтэй эсэх, гадаад онцлог, физик, химийн шинж байдал зэрэг орно.

2.4 Баримт бичгийн ач холбогдолыг дараахь үе шатанд нягтлан шалгана.

  • Албан хэрэг хөтлөлтийн явцад хэрэг бүрдүүлэх үед
  • Зохион байгуулалтын нэгжид хөтлөгдөж дууссан хэргийг байгууллагын архивт шилжүүлэх үед 
  • Баримтыг эмхлэн цэгцэлж, данс бүртгэл үйлдэх үед
  • Баримтыг улсын болон аймгийн архивт шилжүүлэх үед тус тус нягтлан шалгана.

2.5 Баримтыг нягтлан шалгахдаа баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны хөтлөх хэргийн нэрийн жагсаалт болон нягтлан шалгах ажлын талаар Үндэсний архивын газраас гаргасан заавар, зөвлөмж зэрэг арга зүйн баримт бичгийг удирдлага болгоно.

2.6 Баримтыг нягтлан шалгах ажлыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон нягтлан шалгах комисс удирдан зохион байгуулна. Нягтлан шалгах комисс нь асуудлыг олонхын саналаар шийдвэрлэж хурлын тэмдэглэл хөтлөнө. Комиссын хурлаар хянан хэлэлцсэн байнга, түр хадгалах баримтын данс, бүртгэл нь харъяа дээд байгууллагын нягтлан шалгах комиссын хурлаар батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно.

2.7 Байнга, түр хадгалах баримтын данс, бүртгэлийг 3 хувь, устгах бичгийн түүвэр жагсаалтыг 2 хувь үйлдэж хурлын тэмдэглэлийн хамт харъяа дээд байгууллагын нягтлан шалгах комисст хүргүүлнэ.

Гурав. Баримт бичиг нягтлан шалгах комиссын үүрэг

Нягтлан шалгах комисс нь дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

3.1  Байнга, түр хадгалах баримтын данс, бүртгэл болон устгах бичгийн түүвэр жагсаалтыг хянан хэлэлцэх.

 

3.2 Болзошгүй гамшиг осол гал усны аюулын улмаас үрэгдсэн, сэргээн засварлах боломжгүй болсон баримтыг шалгаж, комиссын хурлаар хэлэлцэх, акт тогтоон байгууллагын даргаар батлуулж, тоо бүртгэлийн баримт бичгээс хасах.

 

 

3.3 Хувийн гаралтай баримтыг байгууллагын архивт хүлээн авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

 

3.4 Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хянан хэлэлцэнэ

Дөрөв. Баримт бичиг нягтлан шалгах комисс дор

дурдсан эрхтэй байна.

4.1  МСҮТ-ийн  ББНШК нь холбогдох нэгжийн ажилтнуудын албан хэргийн хөтлөлт нь дууссан баримт бичгийг бүрэн бүрдэлтэйгээр техник боловсруулалт чанартай сайн хийлгэж зохих журмын дагуу архивт шилжүүлэхийг шаардах, үүнтэй холбогдсон үзлэг шалгалт хийх.

 

4.2 Дархан-Уул аймгийн Архивын тасгаас  мэргэжилтэн урьж мэргэжлийн заавар зөвлөгөө өгүүлэх эрхтэй болно.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр373
Өчигдөр963
Энэ сар21487
Нийт1463668

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
11
Зочин байна

Friday, 23 August 2019 09:16