Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,

СУРГАЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж

2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг;

4.1.2.“мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;

4.1.3.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;

4.1.4.“мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;

4.1.5.“мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг;

4.1.6.“мэргэжлийн суурь чадвар” гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;

4.1.7.“мэргэжлийн үндсэн чадвар” гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;

4.1.8.“модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.

4.1.9.“мэргэшлийн түвшин” гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго

5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

Хэвлэх

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, зохион байгуулалт

/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

6 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл

6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.

6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах;

6.3.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.4.улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын стандартыг хэлэлцэж дүгнэлт гаргах;

6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;

6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах;

6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих.

6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 6.5-д заасан байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно.

 6.6.Зөвлөлийн дүрмийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 6.7.Зөвлөл ажлаа хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

 61 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо

61.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо нь Зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төвөөс бүрдэнэ.

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

 7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

Хэвлэх

8 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний бүрэн эрх

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

 8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 8.2./Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;

 8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;

 8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;

8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

 8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;

 8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;

 8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох;

 8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

 8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;

 8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;

 8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;

 8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах;

/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/

8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

 8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

 8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;

 8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;

 8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;

 8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;

 8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах.

8.4.21.мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4.22.мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4.23.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын

агуулга, стандарт

 9 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга

 9.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.

 9.2.Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

 9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;

 9.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох;

 9.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.

 9.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтод нийцсэн байна.

 9.4.Мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэхэд зориулан боловсруулсан модулиас бүрдэнэ.

 9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.

Хэвлэх

 10 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт

10.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно.

 10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалт

11.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.

11.2.Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.

 11.3.Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэртэй байж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 11.4.Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.

Хэвлэх

12 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага

 12.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.

 12.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.

 12.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.

 12.4.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

 12.5.Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна.

 12.6.Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.

 12.7.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.

 12.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.

 12.9.Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж , иргэн зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөлөлд ажил олгогчийн төлөөлөл байх ба удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 12.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, удирдах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйлээр зохицуулна.

Хэвлэх

13 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц

 13.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, номын сан, соёл-спортын болон мэдээллийн төвтэй байна.

 13.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно.

 13.3.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгон ажиллуулж болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх

 14.1.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.

 14.2.Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд байгуулж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 14.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулах ба тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 14.4.Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны, эсхүл мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан сургалтыг зохих журмын дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд эрхэлж болно.

 14.5.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Хэвлэх

 15 дугаар зүйл. Суралцагч элсүүлэх

 15.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь иргэнийг эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолд нь үндэслэн зохих модулийн сургалтад элсүүлнэ.

 15.2.Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

 15.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална.

 15.4.Мэргэжлийн сургалтад суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэнэ.

 15.5.Ажил, мэргэжлийн тодорхой чадамжийг эзэмших, ур чадвараа дээшлүүлэх, давтан суралцах хүсэлтэй иргэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нас, боловсролын түвшин харгалзахгүйгээр хөдөлмөр эрхлэх мэргэжлийн болон аж ахуй эрхлэх сургалтад хамрагдана.

Хэвлэх

16 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын үнэлгээ

16.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, энэ хуулийн 16.3-т заасны дагуу сургалтын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.

 16.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургалтын байгууллагын шалгалтын болон мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.

 16.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөгчид дараахь бичиг баримт олгоно:

 16.4.1.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.4.2.суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд энэ хуулийн 16.4.1-д заасан бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.4.3.мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 16.5./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 16.6./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.7.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан төрийн бус байгууллага тодорхой мэргэжлээр ур чадварын шалгалт зохион байгуулж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.8.Энэ хуулийн 16.4-т заасан бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журмыг Зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

 


  ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мэргэжлийн болон техникийн боловсролын

сургалтын харилцаанд оролцогчдын

эрх, үүрэг

 17 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг

17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

 17.1.1.сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;

 17.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагаладангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх;

 17.1.3.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай техникийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах;

 17.1.4.Засгийн газраас тогтоосон журмын дагуу Боловсролын тухай хуулийн 43.2-т заасан нийгмийн баталгаагаар хангагдах.

 17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, энэ хуулийн 11.4-т заасан гэрээний заалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.

17.3. Энэ хуулийн 17.1.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэлийг боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.

Хэвлэх

18 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш

18.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

18.2.Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.

 18.3.Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.

18.4.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшийн сургалтын цагийн ачаалал, цалин хөлс, амралтын хоног нь адил тэгш байна.

 18.5.Энэ хуулийн 18.4-т заасан багшийн цалин, нэмэгдэл хөлс олгох журмыг санхүүгийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран, харин ажлын байрны тодорхойлолт, сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журам, аргачлал, зөвлөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.

 /Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 18.6.Энэ хуулийн 18.4-т заасан багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн зэрэг олгоно.

 18.7.Багшлах эрх, энэ хуулийн 18.6-д заасан зэрэг олгох, хасах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа

 19.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

 19.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх, зөвлөгөө өгөх;

 19.1.2.шинэ техник, технологи судлах, дадлага хийх;

 19.1.3.бүтээлийн чөлөө авах.

 19.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

 19.2.1.сургалтын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллах;

 19.2.2.аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

 19.2.3.шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтандаа эдгээрийг хэрэглэх.

 19.3.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно.

Хэвлэх

 20 дугаар зүйл. Нийгмийн түншлэл

 20.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг сонирхогч этгээд нэгдэн нийгмийн түншлэлийг бүрдүүлнэ.

 20.2.Нийгмийн түншлэл нь дараахь чиглэлээр хамтран ажиллана:

 20.2.1.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого боловсруулахад оролцох;

 20.2.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах;

 20.2.3.мэргэжлийн хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, сургалтын агуулга, стандарт боловсруулахад оролцох;

 20.2.4.үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах;

 20.2.5.багш нарын мэргэшил дээшлүүлэх;

 20.2.6.мэргэжлийн шалгалт хамтран авах;

 20.2.7.төгсөгчийг ажлын байраар хангах;

 20.2.8.багш, инженер-техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

20.2.9.үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хамтран явуулах;

 20.2.10.хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

 20.3. Салбар, үйлдвэрийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

Хэвлэх

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

21 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилт

21.1.Мэргэжлийн боловсрол, сургалтад зарцуулах хөрөнгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүл‎эх бөгөөд уг сангийн санхүүгийн удирдлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

22 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлогын эх үүсвэр

22.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

22.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зорилгоор олгосон зээлийн хөрөнгө, буцалтгүй тусламж;

22.1.4.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;

22.1.5.аж ахуйн нэгж, байгууллагаас энэ хуулийн 20.3-т заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгө;

22.1.6.бусад эх үүсвэр.

Хэвлэх

23 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалт

23.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилан зарцуулна:

23.1.1.төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, түүнчлэн сурагчийн дотуур байрны нийт зардал;

23.1.2.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардлаар олгосон санхүүжилт, тэтгэлэг;

23.1.3.мэргэжил олгох, давтан сургалт зохион байгуулах зардал;

23.1.4.хувиараа аж ахуй эрхлэгч иргэнийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зардал;

23.1.5. үйлдвэрлэл дээр мэргэжлийн сургалт зохион байгуулах зардал.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв

24.1.Улсын төсвөөс тухайн жилд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд олгох хөрөнгийн хэмжээг Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.

24.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.

24.3.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл батална.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

25 дугаар зүйл. Сангийн тайлан гаргах

25.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж, энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл болон хөдөлмөр, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.1.1.улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор;

25.1.2.жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.

Хэвлэх

26 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

26.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.

Хэвлэх

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МСҮТ дүрэм

 

Хөдөлмөрийн яамны харъяа Дархан-Уул аймаг дахь

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах

 Зөвлөлийн 2014 оны 11-р сарын  20-ны өдрийн хурлаар

 хэлэлцэн батлав.

 

Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн

Сургалт  Үйлдвэрлэлийн  Төвийн  дүрэм

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөрийн яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /цаашид МСҮТ гэх/-ийн үндсэн зорилго, зорилт чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2. МСҮТ  нь Монгол Улсын Үндсэн хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль,  Боловсролын тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль,   Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Бага ,дунд боловсролын  тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийг үндэслэн боловсруулсан энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3. МСҮТ-ийн алсын харааМонгол улс, бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, хийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чадамжтай ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол сургалтын загвар сургууль болох

1.4. МСҮТ-ийн үнэт зүйлсЧадамжтай мэргэжилтэн, Хувь хүний хөгжил, Тасралтгүй боловсрол, Бүтээлч сэтгэлгээ, Ил тод, хариуцлагатай байдал.

1.5. МСҮТ-ийн эрхэм зорилго нь мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвар, дэвшилтэд технологид тулгуурлан иргэдэд сургалт, үйлдвэрлэл, бизнесийн цогц чанартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.

1.6. МСҮТ нь мэргэжил эзэмшүүлэх болон мэргэжлийн боловсрол олгох сургалт эрхэлнэ.

1.7. МСҮТ нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд тогтоосон журмын дагуу хийсэн лого, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

1.8. МСҮТ-ийн албан ёсны нэр нь “Хөдөлмөрийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт  Үйлдвэрлэлийн  Төв” мөн.

1.9. МСҮТ-ийн хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг

 

Хоёр. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн

сургалтын үйл ажиллагаа

2.1. Мэргэжлийн боловсрол олгох сургалт нь өдрөөр байна. Сургууль үндсэн сургалтын зэрэгцээ чадамжинд суурилсан сургалтаар шинэ мэргэжил, ур чадвар  эзэмших, давтан сурах, мэргэшлийн ур чадвар дээшлүүлэх болон тусгай зориулалтын богино хугацааны сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, суралцагчдын хэрэгцээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулж явуулна.

2.2. Сургалтын үйл ажиллагааг мэргэжил, сургалтын чиглэл, түвшин бүрээр мэргэжлийн боловсрол, сургалтын загвар стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, стандарт, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явуулна. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан стандарт, төлөвлөгөөг мөрдөнө.

2.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхлэнэ. Хичээлийн жил нь 18 долоо хоногоос багагүй хугацаанд үргэлжлэх  2 улиралтай байна.

2.4. Мэргэжил болон мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журам, эрх бүхий бусад байгууллагын баталсан мэргэжлийн боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтлана.

2.5.МСҮТ нь мэргэжпийн боловсрол олгох, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтын онол дадлагын цагийн харьцааг сургалтын зорилгоос хамаарч Мэргэжлийн сургалтыг 20.80,  Мэргэжлийн боповсрол сургалтыг 30.70  байхаар уян хатан тогтооно. Онлайн, экстренат, зайны сургалтын хэлбэрүүд /давтан сургалтууд/  байна.

2.6. Дадлагын сургалтыг сургуулийн дадлагын газар дахь сургалт, үйлдвэрлэлийн нөхцөл дэх сургалт, төгсөлтийн өмнөх дадлага гэсэн гурван үндсэн үе шатаар дадлагын багш болон мэргэжлийн багшийн удирдлага дор ажил олгогчидтой хамтран сургалтын төлөвлөгөө, дадлагын удирдамжийн дагуу тогтоосон хэлбэр, хугацаа, шаардлагад нийцүүлэн зохион байгуулна. Дадлагын удирдамжийг сургалтын алба боловсруулан захирлаар батлуулж мөрдөнө.

2.7. “МСҮТ-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх журам”-ыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан “Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулж захирлын тушаалаар баталж мөрдөнө.

2.8. МСҮТ нь суралцагч элсүүлэх ажлыг Хөдөлмерийн сайдын тушаалаар баталсан "МБС-ын байгууллагын элсэлтийг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д заасны дагуу сургуулийн хүчин чадал багтаамжид тохируулан орон нутгийн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, Хөдөлмөрийн төв  бирж, хөдөлмөрийн судалгааны институтын гаргасан судалгааны дагуу  Хөдөлмөрийн сайдын баталсан мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд үндэслэн Хөдөлмөрийн төв бирж, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчидтой  хамтран зохион байгуулна.

2.9. МСҮТ нь төгсөгчдөд  мэргэжлийн боловсролын бичиг баримтыг "Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль”-ийн 16.8-д заасны дагуу бүрдүүлж, олгоно.

2.10. МСҮТ нь суралцагчийн тодорхойлолт, суралцсан талаарх холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгнө.

2.11. МСҮТ нь суралцагчийн элсэлт, сургалт, төгсөлтийг зохион байгуулах ажлын байраар хангахад ажил олгогч,  хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулна.

2.12. Төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийн дагуу ажлын байртай болсон хувь хэмжээ нь сургалтын байгууллагын амжилтыг үнэлэх үндсэн үзүүлэлт болно.

2.13. МСҮТ нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагч, төгсөгчдийн сурлага, боловсролын баримт бичгийн бичилт, олголтыг тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

2.14. МСҮТ татан буугдсан тсхиогдолд архивийн баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, Үндэсний төв архив болон Хөдөлмөрийн Яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүлээлгэн өгнө

 

Гурав. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага

 

   3.1. МСҮТ-ийн өөрийн удирдлагыг МСҮТ-ийн Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

   3.2. Удирдах зөвлөлтэй холбогдох харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйл, “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрмийн дагуу зохицуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн сургуулийн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг байна.

   3.3. Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36.11 дэх хэсэг болон энэ дүрэмд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

   3.3.1. Холбогдох хууль тогтоомжийн дагуу МСҮТ-ийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, бизнес хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;

   3.3.2. МСҮТ-ийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах;

   3.3.3. Захирлын зөвлөлийн саналыг үндэслэн МСҮТ-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох;

   3.3.4. МСҮТ-ийн хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих;

   3.3.5. МСҮТ-ийн элсэлт, сургалт, төгсөлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

   3.3.6. Сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих жишгийг баримтлан тогтоох;

   3.3.7. МСҮТ-ийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх;

   3.3.8. Суралцагчдын эрх ашгийг хамгаалах;

   3.3.9. Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайланг үүсгэн байгуулагчид өгөх;

   3.3.10. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх

   3.4. МСҮТ нь хөдөлмөрийн зах зээлийн болон салбар үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник технологийн судалгаа, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа зэрэгт үндэслэн сургалт-үйлдвэрлэлийн ажлын чигийг тогтоох, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх зэргээр сургалт-арга зүй, судалгааны ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий “Сургалт арга зүйн зөвлөл”-тэй байна.

   3.5. Сургалт арга зүйн зөвлөл нь МСҮТ-ийн үндсэн нэгжүүдийн багш нарын төлөөллөөс бүрдэх бөгөөд салбарын судалгааны байгууллагын мэргэшсэн судлаачид, түншлэгч байгууллагууд, ажил олгогчдын төлөөллөөс оролцуулж болно.

   3.6. Сургалт арга зүйн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар баталж мөрдүүлнэ.

   3.7. МСҮТ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Засгийн газар, удирдах дээд байгууллагын бодлого, тогтоол шийдвэр, дүрэм, журамд нийцүүлэн захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь түүнийг томилсон төрийн захиргааны төв байгууллага болон Удирдах зөвлөлд ажлаа хариуцаж тайлагнана.

   3.8. МСҮТ-ийн захирлыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Хөдөлмөрийн сайд томилно.

3.9. Захирал эзгүй байх хугацаандаа  сургалтын албаны даргаар түр орлуулах бөгөөд энэ нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

3.10. Захирал нь дараах эрхтэй байна. Үүнд:

3.10.1. Багш, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, ажлаас чөлөөлөх;

3.10.2. Сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх;

3.10.3. Дотоод, гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах;

3.10.4. Сургалтын бодлого. зорилт. үйл ажиллагааны шинэчлэл, үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар төсөл. Хөтөлбөр санаачлах, хэрэгжуүлэх, төсөл хөтөлбөртэй холбогдох төсвийн бус санхүүгийн нөөцийг удирдах зөвлөлөөр батлуулан захиран зарцуулах;

3.10.5. Төрийн, бүсийн, нутгийн захиргааны болон түншлэгч байгууллагын дэмжлэг авах. Сургууль хөгжүүлэх сан, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх сан байгуулж, тэдгээрийн үйл ажиллагаа санхүугийн удирдлагыг. удирдах зөвлөл. дүрэм, журмаар тоггоосон хяналтын дор ил тод үр ашигтай хэрэгжүүлэх;

3.10.6. Сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга хэлбэрийг турших, нэвтрүүлэх;

3.10.7. Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

3.10.8. Өөрийн сургуулийн багш, ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдөх;

3.11. Захирал нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

3.11.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургууль хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Сургалтын бодлогын зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

3.11.2. Сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах;

3.11.3. Багш, ажилтан, суралцагчдыг сурч, хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх;

3.11.4. Элсэлт, төгсөлтийн бүх шатанд ажил олгогч, нийгмийн бусад түнштэй хамтран ажиллах, суралцагчдаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд нь зуучлах, төгсөгчдийг ажлын байртай холбох бодлого, арга хэмжээг удирдлагаар хангахад туслах үйлчилгээ үзүүлэх;

3.11.5. Багш, ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлэх, хамт олныг зөв төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөгжүүлэх;

3.11.6. МСҮТ-ийн төсөв санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, эх үүсвэрийг бүрдүүлэхсургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

3.11.7. Сургалтын үйл ажиллагааны статистик тайлан мэдээг хугацаанд нь бүрэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;

3.11.8. Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалт, судалгааны ажлын түншлэлийг өргөжүүлэх;

3.11.9. Иргэдэд мэргэжлийн чиг  баримжаа олгох мэргэжлээ зөв оновчтой сонгоход нь туслах, салбар сургууль багш ажилтны үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах;

3.11.10. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль”-д заасан ерөнхий менежерийн бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэх;

3.11.11. Сургуулийн багшийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах;

3.11.12. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг;

3.12. Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллана. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирлын тушаалаар баталж, мөрдүүлнэ.

3.13. МСҮТ нь багш нарын зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн нийт гишүүдийн хуралдаан байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан багш нарын зөвлөлийн дүрмийг баримтлан ажиллана.

3.14. МСҮТ-ийн Сургалтын албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.14.1. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн агуулга, стандарт, технологийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх бодлого боловсруулж, шийдвэрлүүлэх;

3.14.2.  Багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, давтан бэлтгэх, дотоод гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадаадаас багш урьж ажиллуулах, багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

3.14.3. Чадамжинд суурилсан сургалтын чанар, төвшинг дээшлүүлэх, хөтөлбөрийн аккредитаци хийх;

3.14.4. Сурах бичгийн хүртээмж, чанарт анхаарч бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

3.14.5. Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих;

3.14.6. Шинээр мэргэжил нээх, сургалт явуулах зөвшөөрөл авах, биелэлтэнд хяналт тавих;

3.14.7. Элсэлт, төгсөлтийн ажлыг удирдлагаар хангах;

3.14.8. Багш нарыг аттестатчлах, орон тоо, зэрэглэлийг тогтоох, шагнал урамшилд тодорхойлох, шийтгэл хүлээлгэх санал гаргах;

3.14.9. Багш нарын дунд тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх онол, заах арга зүйн семинар, сургалт зохион байгуулах;

3.14.10. Хариуцсан асуудлаараа ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, санал боловсруулж шийдвэрлүүлэх;

3.14.11. Захирлын зөвлөлийн шийдвэр, захирлаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

3.14.12. Багш нарын хичээлийн цаг хуваарилалтыг хянаж, гүйцэтгэлийг тооцох;

 

3.15. МСҮТ-ийн Аж ахуйн албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.15.1. Сургуулийн материаллаг бааз, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, боловсронгуй болгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

3.15.2. Төсвийн зардлын норм, нормативыг боловсруулахад санал оруулах;

3.15.3. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олох;

3.15.4. Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;

3.15.5. Барилга байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх, барилга, барилгын их болон урсгал засварын ажлын зураг, төсөв, төлөвлөлт, санхүүжилтийг хариуцах, гүйцэтгэгчийг тендерийн үндсэн дээр сонгон шалгаруулж, ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, хүлээн авах,  гүйцэтгэлийн дараа гарах ажлыг зохион байгуулах, хариуцах;

3.15.6. Оюутны байр, дадлагын газар, автограж, цайны газар, үйлчилгээний цэг гэх мэт нийтлэг үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлыг удирдах;

3.15.7. Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

 

3.16. МСҮТ-ийн Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албаны дарга дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

    3.16.1 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн хүрээнд гаргасан шийдвэрийг сургуулийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулах мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр сургуулийн удирдлагыг хангах,

    3.16.2. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг салбар, мэргэжлээр тодорхойлж, элсэлтийн ажилд тусган ажиллах

     3.16.3. Сургууль болон хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, туршлагаа түгээн дэлгэрүүлэх

            3.16.4. Сургууль болон үйлдвэр аж ахуйн нэгж, нийгмийн бусад түншлэгчдийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг хамтран  боловсруулж, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах, үр дүнг мэдээллийн хэрэгслээр сурталчилах

             3.16.5.Төгсөгчдийн тандах судалгааг зохион байгуулах, нэгтгэх, тайлагнах, удирдах ажилтнуудыг мэдээллээр хангах

             3.16.6.Ажил олгогчидтой хамтран төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, удирдлагаар хангах

              3.16.7.Үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ технологи, бүтээлч санаачлагуудыг судлаж, багш-инженер техникийн ажилтны харилцан туршлага судлах ажлыг зохион байгуулах

             3.16.8. Мэргэжлийн боловсрол, сургалтын нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх

 

 

Дөрөв. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн

бүтэц, зохион байгуулалт

 

4.1. МСҮТ нь өөрийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой нөхцлийг явуулах нөхцлийг бүрэн хангасан зохион байгуулалт, бүтцийн нэгжтэй байна. Удирдах зөвлөлийн баталсан сургуулийн зохион байгуулалтын үлгэрчилсэн бүтцийг мөрдөж ажиллана.

4.2. МСҮТ-ийн зохион байгуулалтын  үндсэн нэгж нь алба байна. МСҮТ нь захиргаа аж ахүйн алба, сургалтын алба, нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах алба, бизнесийн албатай байх бөгөөд албадын өдөр тутмын үйл ажиллагааг албаны дарга удирдан зохион байгуулна.

4.3. Сургалтын алба нь тухайн МСҮТ-ийн мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээний төрөл, чиглэлээс хамааран 2-3 сургалтын менежертэй байна. Мөн хөдөлмөрийн аюупгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтантай байна. Сургалтын албаны үндсэн нэгж нь багш нарын баг байна. Багш нарын баг нь мэргэжлийн чиглэлээр төрөлжин зохион байгуулагдана.

4.4. Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн нэгжийн эрх, үүрэг  хариуцлагыг журмаар зохицуулна. Олон нийттэй харилцах алба, Бизнесийн алба, Аж ахуйн алба нь өөр өөрийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулна.

4.5. Сургалтын албаны дарга, сургалтын менежер нь (ХААЭА хариуцсан ажилтан хамаарахгүй)  багш мэргэжилтэй, сургалтын байгууллагад мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай, мэргэжлийн зэрэгтэй байна.

4.6. МСҮТ-ийн захиргаанд нэгдсэн төлөвлөлт, тайлагнал, статистик мониторинг, үйлчилгээ хариуцсан ажилтан, нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албанд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, төгсөгчдийн ажлын байртай холбох асуудал болон ажил олгогч, нийгмийн түншлэл хариуцсан ажилтан,  соёлын ажилтан, нийгмийн асуудал хариуцсан ажилтан, дотуур байрын багш, эмчийг харьяалуулан  ажиллуулж болно.

4.7.  МСҮТ-д 600-аас дээш суралцагчтай  бол орон тооны эмч ажиллана.

4.8.  Дотуур байранд хүүхдийн тооноос хамаарч 3 хүртэлх багш, эмч, ээлжийн 2-3 тогооч  ажиллуулж болно.  Энэ тохиолдолд захирал хууль тогтоомжид нийцүүлэн дотуур байртай холбогдох харилцааг зохицуулсан журмыг батлан  хэрэгжүүлнэ.

4.9. МСҮТ нь стандартад нийцсэн номын сантай байх ба мэргэжлийн номын санч ажиллуупна Мөн интернэтийн  сүлжээ бүхий компьютераар хангагдсан байна.

 

 

 

 

Тав. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн

багийн ахлагч, багш, ажилтан

 

5.1. МСҮТ-ийн багийн ахлагч нар дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

5.1.1. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн агуулга, аргазүйг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх санал боловсруулах, хэрэгжүүлэх;

5.1.2. Чадамжийн нэгж хичээлийн бүтэц, онолын хичээлийн төлөвлөгөө, суралцах үйл ажиллагаа /онол/, дадлагын хичээлийн төлөвлөгөө, дадлага ажлын удирдамжийг суралцагчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;

5.1.3. Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, цалин, урамшуулал, сургалтын зардлын талаар санал тавих;

5.1.4. Суралцагчдын сурах нөхцөл болон сургалтын материалаар хангах асуудлыг хариуцах;

5.1.5. Суралцагчдыг сургалт, соёл хүмүүжил, нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах;

5.1.6. Сургалт-үйлдвэрлэлийг холбоог бэхжүүлэх, өөрийн багийн сургалтын чиглэлээр семинар, үзэсгэлэн зохион байгуулах;

5.1.7. Багийн хамт олон болон сургуулийн захирлын өмнө ажлаа тайлагнах;

5.2. МСҮТ-ийн багш, ажилтан, ажилчид нь тухайн албан тушаалын тодорхойлолтонд заасан ажил үүргийг захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

5.3. Сургуулийн удирдах албан тушаалтан нь:

               - Захирал

               - Албадын дарга нар

5.4. Захиргаа, аж ахуйн албан тушаал:

               - Ажилтан

               - Үйлчилгээ, аж ахуйн ажилчид

5.5. Сургалтын албан тушаал

               - Багийн ахлагч

               - Мэргэжлийн  багш

               - Ахлах багш

               - Багш

               - Дадлагажигч багш

5.6. Олон нийттэй харилцах алба бизнесийн алба

               - Нийгмийн ажилтан

               - Номын санч

               - Соёлын зохион байгуулагч

               - Комьпютер тенхикийн ажилтан

- Дотуур байрны багш

- Сургуулийн эмч

- Соёлын зохион байгуулагч

 

Зургаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн

төвийн суралчагчид

 

6.1. Зохих журмын дагуу тэнцсэн иргэнийг захирлын тушаалаар МСҮТ-д суралцагчаар элсүүлнэ.

6.2. Суралцагч дараах эрх эдэлнэ. Үүнд:

6.2.1. Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, анги танхим, дадлагын газар, гуанз, лаборатори, дотуур байр, биеийн тамирын, соёлын заал, талбай, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах;

6.2.2. Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, зөвлөгөө чиглэл авах, суралцах үйл ажиллагааны талаар санал тавьж шийдвэрлүүлэх;

6.2.3. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар зохих ёсны санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;

6.2.4. Хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх;

6.2.5. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд, эсвэл төлөөлөл оролцуулах;

6.2.6. Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлага хийхдээ үндсэн болон дагалдангийн орон тоон дээр ажилласан бол цалин хөлс авах, хөнгөлөлт эдлэх;

6.2.7. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бусад эрх;

6.3. Суралцагч дараах үүрэгтэй. Үүнд:

6.3.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;

6.3.2. Багшаас өгсөн шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь чанратай сайн биелүүлэх;

6.3.3. бие дааж суралцах арга барил эзэмших;

6.3.4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;

6.3.5. Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэх сахих;

6.3.6. Дадлагын газар, дадлага хийж буй үйлдвэр аж ахуйн газрын дотоод дүрэм, журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн биелүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.4-т заасан 3 талт гэрээний заалтыг биелүүлэх;

6.3.7. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бусад үүрэг;

6.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, зааврын хүрээнд шийдвэрлэнэ.

 

Долоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн

төвийн хөрөнгө, санхүү

 

7.1. МСҮТ-ийн тогтмол зардал болон мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх ангид суралцаж буй суралцагчийн дотуур байрны нийт зардал, мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагцагчид ноогдох хувьсах зардал, тэтгэлэг олгох зардал, давтан сургалт зохион байгуулах зардал, хувиараа аж ахуй эрхлэгч иргэнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалт /БИТ-ийн үйл ажиллагаа/-д хамрагдах зардлыг тус тус төсвөөс санхүүжүүлнэ.

7.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1-д заасан иргэний мэргэжлийн түр сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

7.3. МСҮТ нь  санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олж болно. Орлого, зарцуулалтыг байгууллагын санхүүгийн тайланд тусган Хөдөпмөрийн Яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Санхүү сангийн бодлого төлөвлөлтийн газарт тайлагнана.

7.4. Сургуульд хандивласан хөрөнгийг байгууллага, иргэдээс хандив авах журмын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.

7.5. МСҮТ жил тутам санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт хийлгэж дүнг хамт олны хурлаар хэлэлцүүлэн олон нийтэд ил тод мэдээлж байна.

 

 

 

Найм. Хяналт шалгалт, мониторинг, тайлагнал

           8.1  МСҮТ нь дотоод хяналт хийх орон тооны бус нэгжтэй байж болох бөгөед чанарын үнэлгээний ажилтныг орон тооны байхаар томилон ажиллуулна. Энэхүү ажилтан нь МСҮТ-ийн үйл ажиллагаанаас гадна эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд мониторинг үнэлгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулж, МСҮТ-ийн удирдлага, хамт олныг  мэдээллээр хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

          8.2 МСҮТ нь хөтөлбөр, үйл ажиллагаа, шинэ төхнологийг магадлан итгэмжлэлд хамруулж ажиллана.

          8.3 МСҮТ нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт-шалгалтын дүнг Хөдөлмөрийн Яамны  Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тухай бүр нь мэдээлж, авсан арга хэмжээний талаар тайлагнана.

 

 

Ес. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох

          9.1  МСҮТ-ийн дурэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Удирдах зөвлөл, захирлын дэргэдэх зөвлөл, зөвлөлийн гишүүд гаргаж болно

         9.2 Төрийн болон салбарын бодлогод үндэслэн энэхүү дүрэмд орсон өөрчлөлттэй уялдуулж МСҮТ өөрийн дүрэмд өөрчлөлт оруулна.

         9.3 МСҮТ-ийн дүрэмд  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлан Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэдээлэх бөгөөд баталсан тухай шийдвэр гарснаар хүчин төгөлдөр  үйлчилнэ.


МСҮТ дотоод журам

МСҮТ-ийн  бүх багш, ажилтнуудын 2016 оны

 12 дугаар сарын  15-ны өдрийн хурлаар:

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа

 Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн

 Төвийн Хөдөлмөрийн дотоод журам

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

1.1          МСҮТ-ийн дотоод журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Мэргэжлийн Боловсрол сургалтын тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын тушаал, бусад тогтоол шийдвэрүүдийг сургуулийн бүхий л үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор хамт олны саналыг харгалзан нийт багш, ажилтнуудын хурлаар баталж мөрдүүлэв.

1.2          Журмын зорилго нь: Үйлчилж буй хуулийн хүрээнд байгууллагын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой боловсронгуй болгох, ажил олгогч ба ажилтны эрх үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, ажилтан бүрийн ажил дээрээ дагаж мөрдөх хэм хэмжээг тогтооход оршино.

1.3          Журамд хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдсан асуудал тусгагдаагүй болно.

1.4          Энэхүү журмыг байгууллагын багш, ажилтан, ажилчид, сурагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа заавал мөрдөнө.

1.5          Журмыг хичээлийн жилийн хугацаанд мөрдөх боловч хууль эрхийн өөрчлөлт орох үед өөрчилж болно.

1.6          Дотоод журмын биелэлтэнд сургуулийн захиргаа, хамт олон хяналт тавина.

 

Хоёр.   Сургуулийн удирдлага

2.1     Сургуулийг удирдахад ардчилал ил тод байдал, хамтын удирдлагын зарчмыг баримталж сургуулийн бүх үйл ажиллагааг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батламжилсан захирал удирдаж дараах үйл ажиллагааг явуулна.

2.2     Сургуулийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг сургалтын агуулга, арга зүй, технологийн өндөр түвшинд хяналт тавьж зарчимч, ажил хэрэгч, шүүмжлэлт чанарыг эзэмшсэн, эвсэг бүтээлч, хөдөлмөрч хамт олныг төлөвшүүлэн сургуулийн сургалтын ажлын чанар, үр дүнг улсын болон хамт олны өмнө захирал бүрэн хариуцна.

2.3     Захирал нь сургуулийн албадын дарга /алба хариуцсан менежер/, багш, ажилтнууд, санхүү бүртгэлийн ажилтан, нярав, үйлчлэгч, жижүүр зэрэг ажилтан бүрийн хариуцах ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу нарийвчлан боловсруулж батлан хөдөлмөрийн гэрээнд хавсарган мөрдөж ажиллана.

2.4     Мөн сургуулийн нэрийн өмнөөс бусад хуулийн этгээдтэй харилцан итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулах, итгэмжлэл олгох, эд хөрөнгө захиран зарцуулах эрх эдэлнэ.

2.5     Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр хангах, чанарын хяналт тавих, багш сурагчдын тухай бүрд гаргасан асуудлуудыг хамтран шийдвэрлэх “Захирлын дэргэдэх зөвлөл” ажиллана. Захирлын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар томилж, зөвлөлийн гишүүдийн үндсэн албан тушаалаас гадна гүйцэтгэх ажил үүрэг, хуваарийг журмаар зохицуулна.

2.6     Сургуулийн удирдлага нь бүтэц зохион байгуулалтыг удирдлага болгож удирдлагыг оновчтой шуурхай болгон сургалт хүмүүжлийн ажлыг нэгтгэн удирдаж чиглүүлэх зорилгоор Захиргаа аж ахуйн алба, Сургалтын албыг байгуулж албаны менежерүүдийг захирлын тушаалаар томилон ажиллуулж удирдлагаар хангаж ажиллана.

 

Гурав. Захиргаа ба ажилтны эрх, үүрэг

3.1  Захиргааны эрх үүрэг:

3.1.1. Багш, ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хангах ба ажил үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай ажлын байрны нөөц хэрэгсэл, материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухай бүрд нь хангана.

3.1.2.  Багш, ажилтны мэдлэгэ мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чөлөө олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, энэхүү журмаар зохицуулах үүрэг хүлээнэ.

3.1.3.  Ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ба ажилтнуудын цалин, хөлс олголтын системийг боловсронгуй болгох талаар байнга санаачлагатай ажиллана.

3.1.4.  Сургуулийн хамжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтныг урамшуулах, урамшууллын хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллахын зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ноогдуулна.

3.1.5.  Багш, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны  гол үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлж байгаа байдал, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.

3.1.6. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэх тохиолдолд нэмэгдэл хөлс олгох ба захиргаа, багш, ажилтан  харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

3.1.7.  МСҮТ-ийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хөдөлмөрийн болон иргэний гэрээ, сургалтын гэрээ, энэхүү Хөдөлмөрийн дотоод журам, түүнд холбогдох бусад журам, зааврын биелэлтэд хяналт тавина.

3.1.8.  Холбогдох хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

3.2.  Багш, ажилтны хүлээх үүрэг:

3.2.1.  Холбогдох хууль, тогтоомж, МСҮТ-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, түүнд холбогдох бусад журам, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үнэнчээр хөдөлмөрлөж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг чанд сахин мөрдөнө.

3.2.2.  Ажлын цаг, хичээлийн хуваарийг хатуу мөрдөх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинэлэг арга технологи нэвтрүүлэх, үр дүнг нь дээшлүүлэхэд санаачлагатай ажиллана.

3.2.3.  Эзэмшиж буй эд хөрөнгийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэврийг хангаж, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн ажиллана.

3.2.4.  Багш, ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулбал хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.

3.2.5. Ажил, үүргээ хэвийн гүйцэтгэх, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахтай уялдуулан МСҮТ-өөс олгосон хөдөлмөр хамгааллын хувцас, техник, тоног төхөөрөмжийг зохих журмын дагуу эзэмшиж ашиглах бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд холбогдох тооцоог хийнэ.

3.2.6.  Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, чөлөө авах, хууль тогтоoмжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж  авах, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдэлнэ.

3.2.7.  Хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй.

3.2.8.  Холбогдох хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Дөрөв.  Сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт

4.1  MNS 6541:2015 Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартыг мөрдөж, мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө,чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.

4.2  Үйлдвэрлэлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг сургуулийн дадлагын газар, лаборатори, талбайд явуулахаас гадна үйлдвэрлэл аж ахуйн газарт харилцан тохирсон хамтран ажиллах   гэрээний дагуу чанартай явуулна.

4.3  Сургал3, хүмүүжлийн ажил нь батлагдсан хуваариар I ээлж өглөө 820-1420 цагт, II ээлж 1300-1805 цаг хүртэл хичээллэнэ. Хичээлийн үргэлжлэх хугацааг 80 минут, завсарлах хугацааг 5 минут их завсарлагааг 30 минутаар  тогтооно.

4.4  Захирлын тушаалаар анги удирдсан багшийг томилж, ангийн багш нар ангийнхаа сурагчдын сурлага, сахилга, хүмүүжил, эрүүл мэндийн байдал, мөн анги танхим, дадлагын газрын эд хөрөнгийг сургуулийн захиргааны өмнө бүрэн хариуцна.

4.5  Багш, мэргэжлийн багш нарын ажлыг дүгнэх аргачлалыг нарийвчлан боловсруулж, багш нарын бүтээлч үйл ажиллагааг дэмжин шагнаж урамшуулах ба хариуцлага тооцох арга хэмжээ авна.

4.6  Сургалтын явцад багш, сурагчдыг ямар нэг шалтгаанаар дуудах хичээлээс хөндийрүүлэх, хичээл зааж байгаа багшид саад учруулах, хичээлийн цагийг сул үр дүнгүй өнгөрүүлэх,  сурагчдыг хичээлийн дундуур хичээлээс гаргаж явуулахыг хориглоно.

4.7  Багш нь жижүүр багшаар ажиллахдаа дүрэм журмын хүрээнд сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу  удирдлагаар хангагдан хариуцлагатай ажиллана

4.8  Захиргаа аж ахуйн ажилтнуудын ажлын өдөр 800-1700 цаг хүртэл дундаа 1 цагийн завсарлагатай 8 цаг үргэлжилнэ.

4.9  Долоо хоногийн ажил дараах графикаар явагдана.

 

Гараг

Хийгдэх ажил

Хугацаа

Даваа

Багш, ажилтнуудын хурал, зөвлөлгөөн, уулзалт

14 хоногт 1 удаа 1430

Мягмар

Суралцагсдын сургалт, мэдээллийн ажил

7 хоног бүр 1430-1600

Лхагва

Багш нарын мэргэжил арга зүйн  ажил

14 хоногт 1 удаа 1400

Пүрэв

Сурагчдын секц, дугуйлан

7 хоног бүр 1500 цаг

Баасан

Багш ажилтнуудын соёл, спортын цаг, их цэвэрлэгээ

7 хоног бүр 1530-1700

Бямба

Амралт

 

Ням

Амралт

 

 

Тав.  Багш ажиллагчдыг ажилд авах ба гэрээг

дуусгавар болгох журам

5.1  Багш ажилтнуудыг ажилд авахдаа тухайн ажлын байрны шаардлагад тохирсон боловсрол, мэргэжил, мэдлэг, зан төлөв ажил гүйцэтгэх чадамж зэргийг харгалзан сонгон шалгаруулж авна.

5.2  Багш, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ажиллана.

5.3  Шинээр ажилд орох иргэн  дараах материалыг бүрдүүлнэ.

 

а.   Төрийн албан хаагчийн анкет

в.   3х4 хэмжээний  зураг 4%

б.   Иргэний үнэмлэх /хуулбар/

г. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/

д.   Диплом, мэргэжлийн үнэмлэх /эх хувь, наториат/

е.   Намтар

ё.   Өргөдөл

ж.Тодорхойлолт /бүтээлийн жагсаалт, мэргэжлийн шалгаруулалтын дүн, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт г.м/

 

 

5.4  Багшийг ажилд авахдаа:

-       Сургуулт төгссөн дипломын үнэлгээний голч дүн, эрдмийн зэрэг цол, шаардлагатай мэргэжлийн онцлог, байгууллагын хэрэгцээ зэргийг харгалзан шалгаруулалтгүйгээр авах

-       Мэргэжлийн ур чадвар, англи хэл, компьютерийн мэдлэгийг шалгаж, шалгаруулалт явуулж, өрсөлдүүлэх хэлбэрийг тус тус баримтлана.

5.5   Хүний нөөцийн ажилтан нь энэ хэсгийн 5.3-т заасан баримт бичигтэй танилцаж, судалсны үндсэн дээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагын дагуу тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалан багш, ажилтан ажилд шинээр авах асуудлыг дараах үе шаттайгаар шийдвэрлүүлнэ.

5.6  Хүний нөөцийн ажилтан нь шинээр ажилд авч байгаа багш, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт бичгүүдийг танилцуулах ба  тухайн ажлын байранд гүйцэтгэх ажил, үүргийн чиг, удирдамж, удирдлагаар хангах үүргийг албадын удирдлагууд хүлээнэ.

5.7  Иргэнийг ажилд авахдаа 6 сарын хугацаатайгаар туршилтын журмаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

5.8  Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа МСҮТ-ийн дотоод журам тухайн ажлын байрны тодорхойлолт, холбогдох журам зааврыг бүрэн  танилцуулж  гарын үсэг зуруулан баталгаажуулсан  байна.

5.9  Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө цаашид сунгах эсэх талаар сургуулийн захиргаа тухайн ажилтантай харилцан тохиролцоно.

5.10       Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40-р зүйлийг үндэс болгоно.

 

Зургаа.  Үр дүнгийн гэрээ дүгнэх, цалин хөлс, шагнал урамшил

тэтгэмж, чөлөө олгох

6.1  Засгийн газраас тогтоосон цалингийн сүлжээний жишгийг баримтлан цалин олгох бөгөөд үр дүнгийн гэрээг дүгнэсний үндсэн дээр ажлын үзүүлэлт, үр дүнгээр нь тооцож үндсэн цалин ба ажилтны ур чадварын нэмэгдлийг хагас, бүтэн жилээр шинэчлэн тогтооно. 

6.2  Цагийн багшийн ажлын хөлсийг тухайн албан тушаалын цалингийн сүлжээний зэрэглэлийн эхний шатлалын цалингаар тооцож олгоно.

6.3  Шинээр ажилд орж байгаа багш бус мэргэжлийн хүнийг 1 жилийн хугацаатай дадлагажигч багшаар авч ажиллуулах ба дадлагажигч багшийн ажлын хөлсийг тухайн албан тушаалын цалингийн сүлжээний зэрэглэлийн эхний шатлалын цалингаар тооцож олгоно.

6.4  Нэмэгдэл хөлсийг тогтоосон журмыг баримтлан олгоно.

6.5  Багш, ажиллагсдыг дээд газрын шагналд тодорхойлохдоо заавал хамт олны хурлаар хэлэлцүүлж тэмдэглэл хөтөлсөн байна.

6.6  Сургуулийн захиргаанаас дараах шагнал, урамшууллыг багш, ажиллагсад, сурагчдад олгоно. /шагнал урамшууллыг олгохдоо тухайн жилийн төсөвтөө багтаан олгоно. /

 

  1. 1.Оны шилдэг арга зүйч багш: /450000 төгрөг хүртэл мөнгөн урамшуулал, өргөмжлөл/
  2. 2.Оны шилдэг бүтээлч багш /450000 төгрөг хүртэл урамшуулал, өргөмжлөл/                                                                      
  3. 3.Оны шилдэг хүүхдэд ээлтэй багш /эсвэл залуу багш/  /450000 төгрөг хүртэл урамшуулал, өргөмжлөл/
  4. 4.Оны шилдэг ажилтан     /450000 төгрөг хүртэл урамшуулал, өргөмжлөл/

  5.  Оны шилдэг оюунлаг сурагч   /50000 төгрөгийн мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн, өргөмжлөл/

  1. 6.Оны мэргэжлийн шилдэг ур чадвартай сурагч50000 төгрөгийн мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн, өргөмжлөл/
  2. 7.Оны шилдэг урлагийн авьяастай сурагч /50000 төгрөгийн мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн, өргөмжлөл/
  3. 8.Спортын авьяастай шилдэг сурагч /50000 төгрөгийн мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн, өргөмжлөл/
  4. 9.Оны шилдэг анги хамт олон /100000 төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөл/

              10. Сурагчид:

  • Улсад 1-3-р байр эзэлсэн бол тэтгэлгийн 80%-100%-тай тэнцэх мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн  
  • Бүс, аймагт 1-3-р байр эзэлсэн бол тэтгэлгийн 80%-тай тэнцэх мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн
  • Сургуульд 1-3-р байр эзэлсэн бол тэтгэлгийн 70%-тай тэнцэх мөнгөн урамшуулал буюу түүнтэй тэнцэх хэмжээний мэргэжлийн багаж хэрэгслэл, хичээлийн хэрэглэгдхүүн
  1. 11.Жилийн эцсийн ажлын үзүүлэлтээр “хангалттай сайн” үнэлгээ авсан багш нарт сарын үндсэн цалингийн 20-50%-тай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.
  2. 12.Судалгаа шинжилгээ хийж туурвисан, ном сурах бичиг бичиж олны хүртээл болгосон багшийг 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.   
  3. 13.Тус сургуулийн багш, ажилтанг өндөр насны тэтгэвэрт гарахад 150000 хүртэл төгрөгийн дурсгалын зүйл гардуулна.
  4. 14.Тус сургуулийн багш, ажилтан шинээр гэр бүл болж хурим хийх, насны ойг албан ёсоор тэмдэглэх зэрэг үйл явдалд 100000 хүртэл төгрөгийн тусламж олгож болно.
  5. 15.Тус сургуулийн багш, ажилчдын үр хүүхэд гадаад, дотоодод олон улсын уралдаан тэмцээнд оролцох, амжилт гаргахад хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргасныг үндэслэн мөнгөн дэмжлэг , урамшуулал үзүүлж болно.
  6. 16.Багш ажилчдын хоолны үнийг 50-60%-иар хөнгөлнө.
  7. 17.Бүх багш ажилчдад нийтийн тээврийн хэсэгслэлээр зорчих унааны 2 талын зардлыг олгоно.
  8. 18.Байгууллагын багшаас бусад ажилтан тэтгэвэрт гарахад ажилтан тухайн байгууллагад

            1 - 4 жил     -  3 сар

            5 – 9 жил    -  6 сар

          10 - 14 жил   -  9 сар

          15 - 19 жил   -  12 сар

           20 - 24 жил  -   15 сар

           25-аас дээш жил   -  18 сар

               сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг олгоно.

6.7   Сургуулийн шаардлагаар багш, ажилтан нарт мэргэжил боловсролоо дээшлүүлэх, өдөр болон эчнээ сургалтанд хамрагдвал сургууль зургаан сар  хүртэл хугацаанд цалинтай чөлөө олгож болно. Багш өөрийн хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу мэргэжил дээшлүүлэх сургалтад  хамрагдахад 1 сар хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгоно.

6.8   Хүүхэд, өвчтэй хүн асрамжлах, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зэрэг шалтгааны улмаас нэг жил хүртэл цалингүй чөлөө эдэлж болно.

6.9   Хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил тогтвор суурьшилтай ажилласан багш нарт олгодог тэтгэмжийн хугацаанд  “хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа”-г  1 удаа оруулж тооцно.

6.10       Багш, ажилтан өөрөө хүндээр өвчлөх, эсвэл түүний эхнэр, нөхөр, эцэг эх /хадам эцэг эх/ төрсөн үр хүүхэд нь хүндээр өвчлөх, нас барсан болон гал ус, байгалийн гэнэтийн аюул осолд өртсөн тохиолдолд 1 сар хүртэл хугацааны цалинтай чөлөөг жилд 1 удаа  олгож болно. Мөн багш, ажилтан өөрөө, эсвэл гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр, үр хүүхэд/, он удаан жил ажилласан ахмад ажилтан удаан хугацаагаар хүндээр өвчилсөн тохиолдолд 1 удаагийн мөнгөн тусламж /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно/ үзүүлж болно.

6.11       Багш, ажилтан өөрөө нас барсан тохиолдолд сургуулиас нэг сарын цалинтай тэнцэх төгрөгийн, багш ажилтны аав, ээж /хадам/, төрсөн үр хүүхэд нас барсан тохиолдолд 100000 төгрөг хүртэл мөнгөн болон материалын тусламж үзүүлж болно.

6.12       Тус сургуулийн оюутан, суралцагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд 200000 төгрөгийн мөнгөн болон материалын тусламж ар гэрт нь үзүүлж болно.

6.13       Хамт олноос:

  • Багш, ажилтан нас барвал хамт олны гишүүн бүрээс 10000 төгрөг
  • Багш, ажилтны эхнэр, нөхөр, аав, ээж, /хадам аав, ээж/ төрсөн үр хүүхэд, төрсөн ах эгч, дүү нас барсан тохиолдолд хамт олны гишүүн бүрээс 5000 төгрөг
  • Багш, ажилтны төрөл төрөгсөд /төрсөн ах эгч дүү, хадам ах, эгч, дүү/ нас барсан тохиолдолд хамт олны гишүүн бүрээс 5000 төгрөгөөр тооцож тусламж үзүүлж байх.

 

Долоо. Багш, ажилчдад хүлээлгэх

 сахилгын хариуцлага.

7.1  Сургуулийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийг баримтлан сахилгын шийтгэл ноогдуулна. Үүнд:

 

А.  Сануулах

А-1.  Хичээл хоцрох, хичээл түрүүлж тараах, хичээлийн, дадлагын дундуур сэлгүүцэх зэргээр хичээл сургалтын оромдох, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд

А-2.  Сургуулиас зохиосон  олон нийтийг хамарсан ажлаас хоцрох, таслах, үл ойшоох

А-3.  Хариуцсан ангийн сурагчид нь сахилга, ёс суртахууны дутагдал дахин  давтан гаргах тохиолдолд

А-4.  Анги хамт олноо нийтийг хамарсан ажилд муу зохион байгуулах

А-5.  Ажлын байрны тодорхойлолт зөрчих

А-6.  Захиргаа аж ахуйн ажилтан, ажилчид хариуцсан ажилдаа хариуцлагагүй ор нэр төдий хандах

А-7.  Хариуцсан ангийн сурагчдаас нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургууль хаяж явсан

Б.  Цалин бууруулах.

          Б-1  Удаа дараагийн шалгалтаар заадаг хичээлийн амжилт, чанар буурвал

          Б-2  Хариуцсан анги танхим, дадлагын газар, өрөө тасалгаа, өмч хөрөнгө  үрэгдэх, зохион байгуулалт, ариун цэврийн дэг журам алдагдах

          Б-3  Удаа  дараа  ажил,  хичээл  хожимдох,  хүндэтгэх  шалтгаангүйгээр  1 хүртэл өдөр ажил, хичээл таслах, хариуцсан ажил үүргээ ор нэр төдий  оромдох

          Б-4  Сургуулийн дотоод журамд заасан хориглосон үйл ажиллагааг дахин давтсан

          Б-5  Хариуцсан ангийн сурагчдын тоо, анги дүүргэлтийн норматив хэмжээнд хүрэхээ болих

          Б-6  Өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, ор нэр төдий биелүүлсэн.

          Б-7  Хариуцсан анги дотуур байрны сурагчдаас нь гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр нотлогдвол

В.  Ажлаас халах

В-1  Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх, согтуугаар хичээл сургалт явуулах, анги кабинет, дадлагын газар нийллэг зохион байгуулах

В-2  Сурагчдаас элдэв шалтгаанаар удаа дараа мөнгө төгрөг татах, хариуцан авсан сургуулийн ном сурах бичиг, өмч хөрөнгө,  тоног төхөөрөмжийг бусдад санаатайгаар шилжүүлэх, зарах, эвдэн сүйтгэх тохиолдолд тухайн үеийн зах зээлийн ханшид дүйцүүлэн төлүүлж

В-3  Удаа дараагийн шалгалтаар багшлах мэргэжил мэдлэгээр тэнцэхгүй  гэдэг нь батлагдвал

В-4  Багш, мэргэжлийн багш, ажилтан, ажилчид, сурагчдын дунд буруу үлгэр дуурайлал  үзүүлсэн ёс суртахууны зөрчил гаргасан, уруу татаж уриалсан бол

В-5  Сургалтын анги танхим, дадлагын газрыг зориулалтын бус ашиглах

В-6  Сургуулийн орон тоо, бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсон

В-7 Сургуулийн захиргааны чөлөө, эмнэлэгийн хуудсаар олгосон чөлөөний  хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдрөөр ажил тасалсан

В-8 Гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд

В-10 Мэргэжилдээ тэнцээгүй

В-11 Ноцтой зөрчил гаргасан

В-12 Багш ажилтан өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан сурагчийг хохироосон тохиолдолд

7.2  Сургуулийн эд хөрөнгө, материал түүхий эдийг хулгайд алдахад буруутай эзэнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн төлүүлнэ.

7.3  Ажилтан, ажилчид, багш, мэргэжлийн багш ажлын хариуцлага алдсанаас хохирсон хохирлыг эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн төлүүлэх

7.4  Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд тухайн багш ажилтан, ажилчдыг аливаа шагнал урамшуулал олгуулахаар тодорхойлохгүй

7.5  Даасан ангийн сурагчид нь гэмт хэрэг хэв журмын зөрчил гаргаж сургуулийн захиргаанаас арга хэмжээ авагдвал шагналд тодорхойлохгүй

 

Г. Хориглох зүйл, ёс зүйн зохисгүй хэлбэр

Г-1  Сургалтын анги танхим дадлагын газрыг зориулалтын бус ашиглах, хариуцаж авсан сургуулийн ном, сурах бичиг, өмч хөрөнгө, тоног төхөөрөмжийг бусдад санаатайгаар шилжүүлэх, эвдэн сүйтгэх.

Г-2  Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих

Г-3  Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх, согтуугаар хичээл сургалт явуулах

Г-4  Албан контор, анги кабинет, дадлагын газар нийллэг зохион  байгуулах

Г-5  Сурагчдаас элдэв шалтгаанаар мөнгө татах, тэдний бие эрхтэнд  халдах, хэл амаар доромжлох, дарамтлах, ном зохиол, бичмэл материалыг багш, сурагчдад тулган зарж борлуулах

Г-6  Багш, ажилтан, сурагчдын дунд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, бусдыг уруу татаж уриалах, хов жив хөөцөлдөх, хэрүүл шуугиан гаргах, айлган сүрдүүлэх, хэл амаар доромжлох

Г-7    Авилга авах, өгөх

Г-8    Ах дүүсэх, найзархах, тал тохой татах, зүй бусаар хөнгөлөлт үзүүлэх

Г-9    Нас, хүйс, зүс царай, хөрөнгө чинээ, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог, хувийн шалтгаанаар ялгаварлах, тэгш бус хандах

Г-10  Ажлын байранд гэр бүлийн харьцаа үүсгэх

Г-11  Багш, ажилтны гэр бүлийн хүмүүс сургууль дээр ирж хэрүүл шуугиан дэгдээх

Г-12  Багш, ажилтан нь сурагчдыг садар самуунд уруу татах

 

Ёс зүйн зөрчилд ноогдуулах хариуцлага:

Дээрх хориглосон заалтыг зөрчихийг ноцтой зөрчил гэж үзнэ. Ноцтой зөрчил гаргасан нөхцөлд Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасны  дагуу  хариуцлага тооцно.

Найм.  Оюутан сурагчдын эрх үүрэг

 

8.1    Суралцагчид нь Боловсролын хуулинд заасны дагуу эрх эдэлж, дараах үүргүүдийг биелүүлнэ.

8.2    Суралцагч нь суралцах, хөгжих  таатай орчин нөхцлөөр  хангагдах

8.3    Суралцагч нь идэвхи санаачлагаараа суралцагчдын өөрийн удирдлагын байгууллагуудад сонгогдон ажиллах

8.4    Сургуулийн болон дотуур байрны дүрэм, журмыг чанд биелүүлж хэв журам зөрчих, архи уух, зодолдох, гэмт хэрэгт оролцох, хулгай дээрэм хийх, худлаа ярих, хичээл таслах зэрэг аливаа илрэлтэй тухай бүрд нь тэмцэж байх

8.5    Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлж урлаг спортын уралдаан тэмцээн, сонгон суралцах дугуйлан, секцэнд идэвхитэй оролцож өөрийгөө хөгжүүлэхэд бүх бололцоог ашиглах

8.6    Ахмад хүмүүс болон багшийг ангид ороход нь хүндэтгэн мэндэлж хичээлийн үед багшийн яриа, нөхдийн асуултыг анхааралтай сонсож, хичээлийн конспектийг бүрэн тэмдэглэж авах

8.7    Сургуулийн эд аж ахуй, тоног төхөөрөмжийг хайрлан хамгаалж ариг гамтай хэрэглэн эзэмших, хэрэв эвдэж устгавал дотоод журамд заасны дагуу төлнө.

8.8    Өвчний буюу хүндэтгэх шалтгаанаар хичээлдээ ирж чадахгүй бол 1 өдрийн дотор анги удирдсан багш буюу сургуулийн захиргаанд мэдэгдэнэ. Өвчний учир хичээлд ирээгүй сурагч эмнэлэгийн магадлагаа авч ирнэ.

8.9    Сургуулийн дотоод журам, нийгмийн хэв журам зөрчсөн, хулгай хийсэн, танхайрсан оюутан сурагчдад дараах сахилга батын арга хэмжээ авна

                        А.  Анги хамт олны хурлаар хэлэлцэх

                        Б.  Оюутны зөвлөл болон багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэх

                        В.  Түр 6 сараар гэрээ хийх

 Г.  Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн засрахгүй

                             сурагчдыг сургуулиас хөөх арга хэмжээ авна

8.10         Хүндэтгэх шалтгаантай оюутанд чөлөө олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ.

                        А.  Цагийн чөлөөг хичээл орж буй багш олгоно.

 Б. 1-3 өдрийн чөлөөг сургалтын албаны ажилтан

              В. 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг сургалтын албаны дарга

                  олгоно.        

8.11       Оюутан сурагчдад жилийн чөлөө олгох асуудлыг ангийн багш бичиг баримтыг бүрдүүлж сургалтын албаны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тухайн сурагч нь сургуулийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох чөлөөг Сургалтын албанаас  авна.

8.12       Оюутан сурагчид нь өөрийн эрх ашиг хохирсон тохиолдолд сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, холбогдох байгууллагад гомдол гарган асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй.

 

Ес.  Сургуулийн санхүү, материаллаг бааз

9.1  Үндсэн хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг зөвхөн захирал, нягтлан бодогчийн хамтарсан зөвшөөрлөөр гүйцэтгэх ба бусад шалтгаанаар дур мэдэн хөрөнгө зарцуулахыг хориглоно

9.2  Улирал, жилийн тооллого тооцоонд картаар хөрөнгө хариуцагч нар хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хөрөнгө үрэгдүүлсэн, эвдсэн тохиолдолд тухайн зах зээлийн ханшаар нөхөн төлүүлж, “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн хурлын дүгнэлтийг үндэслэн захиргааны арга хэмжээ авна.  

9.3  Сургуулийн захиргаа нь материаллаг баазыг бэхжүүлэн, эд хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж улирал жилийн тайлан балансаар эдийн засгийн шинжилгээ хийж дүнг хамт олноор хэлэлцүүлэн зохих арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ тайлан балансыг холбогдох санхүүгийн байгууллагад тухай бүрд нь тушааж тооцоо хийж байна.

9.4  Сургууль, дотуур байранд оюутнуудыг эд хогшлоор хангах ба оюутан сурагчид өөрсдөө цагаан хэрэглэл, дэрний уут, бусад ахуйн хэрэглээг бэлтгэнэ. .

9.5  Сурагчдын үйлдвэрлэлийн дадлагыг аж ахуйн нэгж компаниуд дээр гэрээгээр гүйцэтгүүлэх.

9.6  Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 92-р зүйлийн 92.1, 92.2-ийг үндэслэн багш, ажилтан,  ажилчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулж шаардагдах зардлыг сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хороо  хариуцна.

9.7  1995 оны 12-р сарын 18-ны өдрийн ахмад настан түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний хуулийн 1-р бүлгийн 4.3-д заасныг үндэслэн тус сургуулиас тэтгэвэрт гарсан ахмадуудыг ахмадын өдөр, цагаан сараар хүлээн авч бэлэг дурсгалын зүйл гардуулах буюу тэдний санал хүсэлтийг хүлээн авч зохих ёсны тусламж олгож байна.



Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр410
Өчигдөр963
Энэ сар21524
Нийт1463705

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
13
Зочин байна

Friday, 23 August 2019 10:09