Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Tuesday, 04 June 2019 11:25

Манай багш нар эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцлоо.

Written by 
Rate this item
(0 votes)

Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жил, Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 5 сарын 30-ны өдөр Шаамар МСҮТ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд аймгийн удирдлагууд Шаамар МСҮТ-ийн төгсөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн, Гавьяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн болон илтгэгчид оролцсоноос шилдэг илтгэлээр манай сургуулийн багш Б.Болормаа, ахмад багш Б.Хануй нарын “Авто машины засварчин, хөдөө аж ахуйн машин механизмын суралцагчдыг үйлдвэр сургалтын хичээлээр чадваржуулах нь” илтгэл шалгарсан бол багш А. Ням-Очирын “Гагнуурын мэргэжлийн үйлдвэр сургалтын хичээлийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх нь” илтгэл удаах байранд шалгарлаа.

61986811 1067038883505757 3838405645300662272 n

61782518 1067038943505751 8142449766270238720 n

61865770 1067038890172423 4562970046929829888 n

Read 74 times

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр363
Өчигдөр963
Энэ сар21477
Нийт1463658

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
12
Зочин байна

Friday, 23 August 2019 09:01