Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Friday, 10 May 2019 18:46

Хэрэгтэй мэдээлэл гар утсанд чинь ...

Written by 
Rate this item
(0 votes)

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоотой хамтран аймгийн хэмжээнд зарлагдаж буй нээлттэй ажлын байрны зар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг гар утсандаа хүлээж авснаар оюутан сурагчдыг цагийн ажил хийх боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий гар утасны аппликэйшний танилцуулгыг манай сургуулийн оюутан сурагчдад хийлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 14 өдрийн тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг тус төвийн 2-р курсийн 70 гаруй оюутан суралцагчдад танилцууллаа. Хэрэгтэй мэдээллээ хугацаа алдалгүй авснаар ажилтай, орлоготой болох боломж манай сурагчдад улам нэмэгдэж байна.

59843036 1049434391932873 7126492213227290624 n

59825897 1049434381932874 2126371117781221376 n

Read 93 times Last modified on Friday, 10 May 2019 18:49

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр377
Өчигдөр963
Энэ сар21491
Нийт1463672

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
10
Зочин байна

Friday, 23 August 2019 09:22