Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Tuesday, 07 May 2019 11:48

ХАБЭА-н сарын аян өндөрлөлөө

Written by 
Rate this item
(0 votes)

 Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 4 сарын 1-ээс 30-ны хооронд “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” уриан дор зарласан сарын аянд манай хамт олон идэвхтэй оролцлоо. Сургуулийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран нийт анги бүлгийн дунд “ХАБЭА-н зөрчилгүй анги хамт олон” шалгаруулах болзолт уралдаан зарлаж, хичээлийн ирц, цаг ашиглалт, ХАБЭА-н хувцас хамгаалах хэрэгслэлийн хэрэглээ, осол зөрчил гаргасан эсэх, ХАБЭА-н холбогдолтой санаачлан хийсэн, түгээн дэлгэрүүлсэн ажил зэрэг үзүүлэлтээр оёдол 1а, барилгын цахилгаан 1а, гагнуур 1а ангиуд тэргүүллээ. Оюутан сурагчдад цэрэг эх орны хүмүүжил олгох, сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужилтай болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ажлын байран дахь ХАБЭА-н оролцоог нэмэгдүүлэх, цэрэг иргэний бэлэн байдлыг хангах-2019” марш тактикийн тэмцээн зохион байгууллаа. Мөн суралцагчдын дунд ХАБЭА-н тухай хуулийн мэдлэг, хандлага хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор "Дэвжээ" тэмцээн зохион байгуулж, 12 анги бүлгийн 96 суралцагч оролцож, мэдлэгээ сорилоо. Дадлагын газруудын ХАБЭА-н нөхцөл, машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллан, илэрсэн зөрчлийг бүрэн арилгалаа.

 

20180609 p1ccashjepnkkois886p0k1v6p3

Read 137 times Last modified on Tuesday, 07 May 2019 13:39

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр399
Өчигдөр963
Энэ сар21513
Нийт1463694

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
11
Зочин байна

Friday, 23 August 2019 09:49