Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Friday, 26 April 2019 18:54

Гагнуурчин мэргэжлийн “Ур чадвар-2019” уралдаан боллоо.

Written by 
Rate this item
(0 votes)

Манай сургууль Төвийн бүсийн арга зүйн төвтэй хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын гагнуурчин мэргэжлийн нэр хүнд, ажил үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, сургалтын чанар стандартыг дээшлүүлэх, олон улсын жишигт ойртуулах, туршлага солилцох, урамшуулах, дэмжих, шилдэг оролцогчийг сонгон шалгаруулах зорилгоор гагнуурчин мэргэжлийн “Ур чадвар-2019” уралдааныг 2019 оны 4 сарын 25,26-ны өдрүүдэд сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа. Уралдаанд төвийн бүсийн Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Зүүнхараа ПК, Төв аймаг дахь МСҮТ, Төв аймгийн Баянчандмань суман дахь МСҮТ, Төв аймгийн Заамар суман дахь МСҮТ, Дархан-Уул аймаг дахь МСҮТ, Дархан-Өргөө ПК-ийн гагнуурын мэргэжлийн ангийн 7 суралцагч гагнуурын 3 төрлөөр ажилбар гүйцэтгэн ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн гагнуур 2а ангийн сурагч Д. Эрдэнэбат 1-р байр, Дархан Өргөө ПК-ийн гагнуур 2а ангийн суралцагч А. Амгаланбаяр 2-р байр, Төв аймгийн Зуунмод дахь МСҮТ-ийн гагнуур 1а ангийн сурагч Э. Баянзүрх 3-р байр тус тус эзэллээ. Уралдааны шүүгчээр Дархан хотын бохир усны менежмент төслийн инженер Н.Мөнхбаатар, “Төгс Сутай” ХХК-ийн захирал Х.Төмөрбаатар, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн гагнуурчин Б.Сансар нарын өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтнууд ажиллалаа.

Хөтөлбөрийн дагуу уралдаанд оролцогчид Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн ахлах багш, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх инженер Д. Чулуунцэцэгийн “Өнгөт металлыг идэвхгүй хийн хамгаалалттай вольфраман электродтой нуман гагнуураар гагнах арга, технологи” сэдэвт сургалт, мөн бүсийн арга зүйн төвийн “Гагнуурын мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр болон ажлын хуудас боловсруулах арга зүйн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж, Дархан хоттой танилцан дурсгалт газруудаар аяллаа.

58574737 1040649812811331 1277050457507758080 n

58818415 1040649539478025 8788415441748885504 n

58378732 1040649509478028 6321996631973560320 n

58462158 1040649642811348 434542719172345856 n

58463123 1040649649478014 1247391371866669056 n

58419308 1040649739478005 6737841438656036864 n

58380228 1040649822811330 2387028418072936448 n

Read 122 times Last modified on Friday, 26 April 2019 19:01

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр401
Өчигдөр963
Энэ сар21515
Нийт1463696

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
3
Зочин байна

Friday, 23 August 2019 09:59