Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Tuesday, 23 April 2019 21:22

“Марш тактик-2019” амжилттай зохион байгуулагдлаа.

Written by 
Rate this item
(0 votes)

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд оюутан сурагчдад цэрэг эх орны хүмүүжил олгох, сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужилтай болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ажлын байран дахь ХАБЭА-н оролцоог нэмэгдүүлэх, цэрэг иргэний бэлэн байдлыг хангах-2019” марш тактикийн тэмцээнийг 2019 оны 04 сарын 19 өдөр оюутан сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 13 анги бүлгийн 150 гаруй оюутан сурагчид оролцож, жагсаалын үзлэг, цэргийн 16 тоот гимнастик, ХАБЭА-н асуулт хариултын тэмцээн, бүтээлч ажил санаачлах зэрэг даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдөж, сахилга бат, тэсвэр хатуужил, мэдлэг чадвар, багийн ажиллагаагаа үнэлүүлснээс “Шилдэг салаан захирагч”-аар авто засвар 2а ангийн сурагч Б. Лхагвадорж, тогооч 1а ангийн сурагч А. Отгонсувд нар шалгарсан бол нийлбэр дүнгээр Б. Болормаа багштай гагнуур 1а анги, О. Даваахүү багштай оёдол эсгүүр 2а ангиуд “Тэргүүн байр” эзэлж Алтан медаль, Х.Одонтуяа багштай оёдол эсгүүр 1а анги, Ж.Эрдэнэ-Очир багштай цахилгаан 1а анги “Дэд байр” эзлэн Мөнгөн медалиар тус тус шагнагдлаа.

58379168 1038608999682079 5256371832306532352 n

58374384 1038608966348749 1955490835977994240 n

57426228 1038609269682052 4441753017431097344 n

58441972 1038609299682049 1490127444374454272 n

Read 112 times Last modified on Tuesday, 23 April 2019 21:29

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.


Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр410
Өчигдөр963
Энэ сар21524
Нийт1463705

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
13
Зочин байна

Friday, 23 August 2019 10:09