Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

2018-2019 оны оны хичээлийн жилд 8 мэргэжлээр 170 суралцагч мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмшиж, өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Энэ жил “Дархан АЗЗА” ТӨХК, "Дархан Нэхий” ХК, “Дархан Ус суваг” ХК-ний гэрээ захиалгаар 51 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн ба хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өндөр ур чадвар эзэмшсэн гагнуурчин, токарь фрейзэрчин, оёдолчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан гагнуурчин, тогооч, үсчний мэргэжлээр төгсөгчдийг ажлын байр бэлэн хүлээж байна.

62527409 1074892526053726 8632888834805202944 n

 Дархан-Уул аймаг дахь МСҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчийн баг 2019 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд ажиллалаа.

 62602681 1072376639638648 5108227909072453632 o

62177905 1072376769638635 2878564343945887744 o

62211932 1072376836305295 6310227382200434688 o

62235089 1072376982971947 8800868179732594688 o

Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жил, Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 5 сарын 30-ны өдөр Шаамар МСҮТ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд аймгийн удирдлагууд Шаамар МСҮТ-ийн төгсөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн, Гавьяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн болон илтгэгчид оролцсоноос шилдэг илтгэлээр манай сургуулийн багш Б.Болормаа, ахмад багш Б.Хануй нарын “Авто машины засварчин, хөдөө аж ахуйн машин механизмын суралцагчдыг үйлдвэр сургалтын хичээлээр чадваржуулах нь” илтгэл шалгарсан бол багш А. Ням-Очирын “Гагнуурын мэргэжлийн үйлдвэр сургалтын хичээлийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх нь” илтгэл удаах байранд шалгарлаа.

61986811 1067038883505757 3838405645300662272 n

61782518 1067038943505751 8142449766270238720 n

61865770 1067038890172423 4562970046929829888 n

Манай хамт олон 2019 оны 5 сарын 18 өдөр сургуулийн үйл ажиллагаа болон суралцагчдынхаа авьяас чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, ирэх хичээлийн жилд элсэлт авах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Дархан захын гадна талбайд амжилттай зохион байгууллаа. Захирал Б.Нарантуяа өдөрлөгийг нээн үг хэлж, үсчин, оёдлын ангийн багш сурагчид гоёлын даашинзны загвар-үс засалтын үзүүлбэр үзүүлж, тогоочийн мэргэжлээр суралцагсад төрөл бүрийн хоолны амталгаа, цахилгааны мэргэжлээр суралцагсад иргэдэд үнэ төлбөргүй цахилгаан хэрэгсэл засварлах үйлчилгээ санал болгон оролцсоноос гадна бусад мэргэжлийн ангийнхан “Бүтээлийн үзэсгэлэн” гаргаж олны хүртээл болгов. 600 гаруй иргэдэд сургуулийн танилцуулга тараан мэдээлэл хүргэж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр үйлчилж, элсэлтийн бүртгэл хийсний зэрэгцээ тус сургуулийн “Эгшиглэн” дуу бүжгийн чуулгын сурагчид хурсан олонд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

61099223 1056518074557838 9066361535890194432 o

60079309 1056518084557837 8303455609022316544 n

60452345 1056518114557834 7143418172534685696 o

60578359 1056518264557819 8063845310633345024 o

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 сарын 14 өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих тарих үндэсний өдөр хэмээн зарласан билээ. Цөлжилт, тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалах зорилгоор ес дэх жилдээ өрнөж буй “Бүх нийтээр мод тарих үндсний өдөр”-өөр манай хамт олон Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнд хуваарилагдсан талбайдаа өнгөрсөн жил тарьсан мод бутныхаа суваг шуудуу, тогоог цэвэрлэж, арчилгаа усалгаа хийсэн ба нутагшиж чадаагүй, ургаагүй газарт 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, сургуулийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжаа арчлан усалгаа хийж, орчны бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Нэг мод таривал нэг насны буян

Хоёр мод таривал хойд насны буян

 

 

59927557 1050017718541207 6047192392308621312 n

60335293 1050017788541200 6541770160049487872 n

 

59877735 1050017851874527 3828151479600939008 n

 

58686707 1050017778541201 3218366746062749696 n

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоотой хамтран аймгийн хэмжээнд зарлагдаж буй нээлттэй ажлын байрны зар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг гар утсандаа хүлээж авснаар оюутан сурагчдыг цагийн ажил хийх боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий гар утасны аппликэйшний танилцуулгыг манай сургуулийн оюутан сурагчдад хийлээ. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 14 өдрийн тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг тус төвийн 2-р курсийн 70 гаруй оюутан суралцагчдад танилцууллаа. Хэрэгтэй мэдээллээ хугацаа алдалгүй авснаар ажилтай, орлоготой болох боломж манай сурагчдад улам нэмэгдэж байна.

59843036 1049434391932873 7126492213227290624 n

59825897 1049434381932874 2126371117781221376 n

Хуудас 80 -с 1

Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр401
Өчигдөр963
Энэ сар21515
Нийт1463696

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
7
Зочин байна

Friday, 23 August 2019 09:55