Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

Подробнее на сайте:
https://honeymedicine.ruhttps://luckmedicine.ru
https://italianmedicine.ruhttps://medicinearea.ru https://enjoyhealth.ru
https://youmedicine.ruhttps://fullmedicine.ru https://boomhealth.ru https://firehealth.ruhttps://plusmedicine.ru
https://primemedicine.ruhttps://caremedicine.ruhttps://forcehealth.ru https://elmedicino.ruhttps://qualitymedicine.ru

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн

түүхт 30 жилийн товчоон

http://i256.photobucket.com/albums/hh161/tg_tuvshee/zurag1-1.jpg

http://i256.photobucket.com/albums/hh161/tg_tuvshee/zurag2-1.jpg

Эхний 10 жил. /1984-1994 он хүртэл/

  • 1984 оны 10 сарын 04 өдөр “Барилгын техник мэргэжлийн 2-р сургууль” нэртэйгээр нээлтээ хийлээ.
  • 1985-1986 онд Сөгнөгөрийн амралтын спорт-соёлын цогцолбор, Сэлэнгэ аймгийн Хондын амралтын хоолны газар, амарлтын байр барив.
  • 1987 онд улсын бүх мэргэжлийн сургуулиудыг уриалан үүрэг авч, тэргүүн байр эзэллээ.
  • 1987 онд “Залуу нас” амралтын газрыг барьж ашиглалтад оруулав.
  • 1986-1988 онд Улсын ажил мэргэжлийн аварга шалгаруулах уралдаанд засал чимэглэлийн багш Б. Цогзолмаа, мужааны багш Х. Чойжилжав, сантехникийн багш Н. Батаа нар оролцон “Улсын аварга багш” болсон.
  • 1989 онд мужааны мэргэжлээр сурагч Бөхшандас, өрлөгийн мэргэжлээр сурагч Телубек нар “Улсын аварга”-аар шалгарч, Телубек БНАГУ-д зохиогдсон олон улсын уралдаанд оролцож 4-р байр эзэллээ.
  • 1987-1989 онд Сэлэнгэ аймгийн Баруунхараа САА-н сувиллын газар, Шанд дов бригадын оюутны байр, Баянголын үнээний ферм, Дархан хотын 9-р сургуулийн хөдөлмөр зуслан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрийн 20 хүний сувиллын газрын арилга, Төв аймгийн Борнуурын САА-н усжуулах системийн барилга, Дарханы Бүрэн толгойн САА-н усжуулах системийн барилга, Сэлэнгэ аймгийн Бургалтай САА-н спорт заал, Энхталын САА-н механикжуулагчдын орон сууц болон 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэлээ.
  • 1990-1991 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэв.
  • 1991 онооос Барилгын сургалт үйлдвэрлэлийн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулав.
  • 1992-1993 онд зах зээлийн нийгэмд нийцүүлэн мэргэжлийн чиглэлийг өөрчилж, өргөн мэргэжлийн сургууль болсон. /Үйлдвэр, үйлчилгээ, технооги, урлагийн чиглэлээр/

Хоёр дахь 10 жил. /1994-2004 он хүртэл/

  • 1994 оноос Үйлдвэрлэлийн сургалтын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болов.
  • 1998 онд Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн /Германы төсөл/
  • 1999 онд Сэлэнгэ аймгийн 8 жилийн сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
  • 2000 оноос эхлэн одоог хүртэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • 2000 онд Мэргэжлийн сургуулиудын улсын уралдаанд сантехник, үсчин, тогоочийн мэргэжлээр оролцож, багш Н. Батаа, Н. Нина нар “Дэд аварга, шилдэг багш” өргөмжлөл, сурагч Батдаваа мэргэжлийн аварга болж “Гоц авъяастан” өргөмжлөл, сурагч Батцэнгэл 2-р байр эзэлж мэргэжлийн “Шилдэг сурагч” өргөмжлөл хүртэв.
  • 2000 онд сургуулийн хөтөлбөрийн агуулгыг шинэчилж, 13 мэргэжлээр стандарт боловсруулж мөрдөж эхэлсэн.
  • 2002 оноос Төвийн бүсийн мэргэжлийн сургуулиудын сургалт арга зүйн төв, түшиц сургууль болж, сургуулийн бүтэц зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн.
  • 2002 онд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш анх удаа хөдөө орон нутгаас 200 хүүхдийг дотуур байранд хүлээн авлаа.
  • 2002 онд НХХЯ-аас хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-д хамрагдаж, насанд хүрэгчдийн сургалтыг олон хэлбэрээр явуулж 3,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
  • 2003 онд хуучин Дарханы 21-р хорооллын орцны засал чимэглэлийн ажил, 3 байрлалд 1037,5 м зүлэгний хайс хийв.
  • 2003 онд Дархан-Уул аймагт анх удаа Нордикийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Бизнес инкубатор төвийг нээж үйл ажиллагааг нь эхлүүлэв.
  • 2003 онд Дархан-Уул аймаг дахь Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциумаас зохион байгуулдаг “Шилдэг бүтээлийн үзэсгэлэн”-д 2 жил дараалан 2-р байр эзэллээ.
  • 2003 онд төвийн бүсийн мэрэжлийн сургуулиудын дунд зохиогдсон арга хэмжээнээс 2-р байр, улсад тусгай байр эзэлж хүндэт өргөмжлөл хүртсэн.

Гурав дахь 10 жил. /2004-2014 он хүртэл/

  • 2004 онд Бүсийн арга зүйн төв байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
  • 2005 онд ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжин сургалт явуулах “Итгэмжлэгдсэн сургалтын байгууллага”-ын болзлыг 4 дэх удаагаа ханган гэрчилгээ авав.
  • 2006 онд оёдол эсгүүрийн дадлагын газарт 8 ширхэг цахилгаан оёдлын суурь машин авч сургалтад ашиглан ажлын бээлий, сурагчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг захиалгаар оёх болов.
  • 2006 онд “Алтан хайч” улсын уралдааныг сургууль дээрээ зохион байгуулж, 2-р байр эзлэв.
  • 2006 онд Германы хөгжлийн албаны мэргэжилтнүүдтэй хамтран “Гипс картоны хуурай хийц угсралт” Work show үзүүлэх сургалтыг бүс нутгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
  • 2007 онд Барилгын шугам зураг AUTO CAD, Бетон-арматур, Уран зураг мэргэжлийн 3 стандарт бичиг, баримтыг боловсрууллаа.
  • 2007 онд Архангай аймагт зохион байгуулагдсан мэргэжлийн сургуулиудын сурагчдын  “Алтан хайч” улсын уралдаанд 2 багш, 10 сурагч оролцож “Хумс засалт”-ын төрлөөр тэргүүн байр, шилдэг манеканы төрлөөр тусгай байр эзэллээ.
  • 2007 онд Германы хөгжлийн албаны мэргэжилтнүүдтэй хамтран “Гагнуурын ажил”, “Плита наах шинэ технологи”, “AUTO CAD“ сэдвээр Work шоу үзүүлэх сургалтыг бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж Дархан-Уул аймгийн ХАҮТ, Ажил олгогч байгууллагууд, ТИС, Булган аймгийн МСҮТ, Архангай аймгийн МСҮТ, Эрдэнэт хотын МСҮТ, Дархан-Өргөө сургууль зэрэг 10 гаруй байгууллага уригдан оролцсоноор барилгын ажилд нэвтэрч буй сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн тухай мэдээллийг түгээлээ.
  • 2007 онд Барилгын шугам зургийн (AUTO CAD) мэргэжлийн ангийг шинээр нээж Герман улсаас AUTO CAD-ын мэргэжилтэн багш урин ажиллуулж, Германы Бовари мужийн авто диск компаний программыг албан ёсоор хэрэглэх лиценз авлаа.
  • 2007 онд ОХУ-ын Буриадын БСШУЯ-ны МБГ-ын хүсэлтээр Буриад улсын 17 мэргэжлийн сургалтын байгууллагын сургалт эрхэлсэн дэд захирлуудад зориулж “Мэргэжлийн сургалтын шинэ арга зүй” сэдэвт үзүүлэх сургалт семинар зохион байгуулав.
  • 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эрхийг дээдлэгч байгууллага” өргөмжлөл хүртлээ.
  • 2009 оноос эхлэн сургалтын албаны бүтцийг оновчтой зохион байгуулах, багш нарын мэргэжил арга зүйн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор багийн системд шилжүүлж багш нарыг мэргэжлийн чиглэлээр нь 6 баг болгон ажиллууллаа.  
  • 2009 онд “Алтан хайч” улсын уралдаанд  1 багш, 4 сурагч оролцож “ Эрэгтэй сонгомол ”засалтын төрлөөр тэргүүн байр эзэлж алтан медаль хүртлээ.
  • 2009 онд Барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын  мэргэжлийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн тоо, чанарын судалгааг явуулсны үндсэн дээр ХЗЗ-ийн эрэлтэд нийцсэн Барилгын шугам зураг, бетон арматурын мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга стандарт, уулын баяжуулах үйлдвэрийн болон газар тариалангийн чиглэлийн мэргэжлийн чадамжид суурилсан модулийн сургалтын хөтөлбөр боловсруулж БСШУЯ-ны МАЗТөв, мэргэжлийн зөвлөлүүдээр хянуулан зөвшөөрөл авч сургалтанд мөрдөж байгаа ба чадамжид суурилсан модулийн хөтөлбөрүүдийг (13) модулийн санд нийлүүлсэн болно.
  • 2009 онд шинээр барилгын шугам зургийн лабратори, химийн туршилтын дадлагын газар, дотуур байрын сурагчдын эцэг эхийн амрах байрыг байгууллаа.
  • 2009 онд барилгын мэргэжлийн онолын багш Т.Сонинбат “ ”AUTO CAD” программыг сургалтанд ашиглах нь” сэдвээр илтгэл бичиж Орхон аймагт болсон Мэргэжлийн сургуулиудын багш нарын уралдаанд оролцож 3-р байр эзлэв.
  • 2009 онд ҮГЗ-2а ангийн сурагч Б.Анхбаяр “Алтан хайч-2009” улсын уралдаанаас алтан медаль, хөл бөмбөгийн баг тамирчид улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртлээ.
  • 2009 онд  ТБМСХолбоо, ХАҮТанхим, АОЭХолбооноос хамтран мэргэжлийн сургуулиудын дунд зарласан “Шилдэг мэргэжлийн сургууль” номинацаас “Сургалтын шилдэг орчин бүрдүүлсний төлөө” шагналыг хүртлээ.
  • 2009 онд Дархан-Уул аймгийн ИДМСК-аас “Шилдэг мэргэжлийн сургууль” өргөмжлөл хүртлээ.
  • 2009 онд “Алтан хайч-2009” улсын уралдаанд амжилттай оролцож “Эрэгтэй үс засалт”-ийн төрлөөр ҮГЗ-1а ангийн сурагч Цэрэндэжид тусгай байрын шагнал авлаа.
  • 2008 онд насанд хүрэгчдэд зориулсан Лизинг үйлчилгээний төвийг шинээр байгуулав.
  • 2008 онд бетон арматурын дадлагын газрыг шинээр байгуулав.
  • 2008 онд барилгын зургийн лабораторийг шинээр байгуулж ашиглалтанд орууллаа.
  • 2008 онд Япон улсын “Жайка” байгууллагын мэрэгжилтэн Томи Яма тус сургуулийн тогоочийн мэргэжлийн багш, сурагчдад сургалт зохион байгуулахаас гадна бүсийн мэргэжлийн сургуулиудын хэмжээнд сургалт-семинар зохион байгуулж мэдлэг түгээлээ.
  • 2010 онд багаар ажиллах менежментийг дэмжиж ММСС-ийн “Тэргүүн Туршлага Хөгжүүлэх Дэлгэрүүлэх” Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт “Багаар ажиллах чадвар” төслөөр оролцон, 30000 долларын дэмжлэг хүртэж, багш нарын ажиллах тав тухтай орчин бүрдүүлэн  компьютер, принтер, тавилга хэрэгслээр тоноглосон багийн өрөөнүүдийг нээлээ.
  • 2010 онд Монгол  улсын Ерөнхийлөгчийн  2010  оны 3-р  сарын 26 ны өдрийн  53 дугаар  зарлигаар “Хүн амын бие  бялдрын  хөгжил,  чийрэгжилтийн  түвшин  тогтоох  сорил”-ыг зохион  байгуулж  явуулахад идэвхитэй  оролцож  аймгийн  хэмжээнд  1-р  байр  эзэлсэн.
  • 2010 онд БАЗТ-тэй хамтран 3 мэргэжлийн хүрээнд дакум бүдүүвч гаргаж ажил үүргийн дүн шинжилгээ хийлээ.
  • 2010 онд сургууль интернет сүлжээний хурдыг 1МGB болгож нэмэгдүүлж багш, сурагчид интернет ашиглан хэрэгцээтэй мэдээллээ олж авч, ажил сургалтандаа ашиглах бүрэн боломж бүрдлээ.
  • 2010 онд ҮГЗ-1а ангийн сурагч Бүрнээбаяр ОХУ-ын Буриад улсад болсон Олон Улсын үсчний мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцож 2-р байр, үсний мэргэжлийн багш А.Хараа мөн уралдаанд тэргүүн байр тус тус эзлэв.
  • Мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд Цахилгааны 2а ангийн сурагч Баасанжав 3-р байр, мужааны багш Ц.Баярсайхан 2-р байр эзлэв.
  • 2010 онд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй 15 их, дээд, мэргэжлийн сургуулиудаас стандартийн шаардлагын түвшин хангалтаар тэргүүн байр эзэлж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Шилдэг аж ахуйн нэгж” батламж хүртлээ.
  • 2011 онд мэргэжлийн ур чадварын улсын уралдаанаас сантехникийн мэргэжлийн багш Н. Батаа тэргүүн байр, мужааны мэргэжлийн багш Ц. Баярсайхан 2-р байр, үс гоо заслын мэргэжлийн ангийн 2 сурагч тэргүүн байр, өрлөгийн мэргэжлийн ангийн сурагч 2-р байр, цахилгааны мэргэжлийн ангийн сурагч 3-р байр, авто засвар жолооны ангийн 5 сурагч багаараа 3-р байрыг тус тус эзэлсэн амжилт гаргалаа.
  • 2011 онд бүх мэргэжлээр суралцагсдын төлөөллөөс бүрдсэн 50 гишүүнтэй сурагчдын “Бид бүтээнэ” ХХКомпани байгуулагдлаа.
  • 2011 онд ММСС-ийн ТБМС-ын төслийн 1 000 000 ам. долларын санхүүжилтээр 4 дадлагын газрыг иж бүрэн засварлан орчин үеийн техник хэрэгслээр тоноглож халаалт хөргөлтийн систем, токарийн мэргэжлээр шинээр элсэлт авах бэлтгэл хангагдлаа.
  • 2011 онд Сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бүс орон нутгийн иргэдэд үйлчлэх зорилгоор “Гадаад хэлний төв”-ийг шинээр байгуулж, лекцийн 2 заалыг “Ухаалаг самбар”, “цахилгаан индэр” зэрэг  орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр тоноглон ашиглалтанд орууллаа.
  • 2011 онд Солонгосын КОЙКА байгууллагыны мэргэжилтэн Ким Сон Жуний дэмжлэгтэйгээр Бетон арматурын мэргэжлийн орчин үеийн шинэ технологи  “EURO FORM SYSTEM”-ийг сургалтад нэвтрүүлж, 50 000 долларын хэв хашмал дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэгдлээ.
  • 2011 онд Чех улсын хөрөнгө оруулалтаар ХАА-н машин механизмын засвар ашиглалтын мэргэжлээр сургалт явуулах сургалтын орчинг бүрдүүлэхэд  200 000 долларын хөрөнгө оруулалт хийгдлээ.
  • 2011 онд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг 7 мэргэжлийн чиглэлээр боловсруулан ажил олгогчдийн болон арга зүйн төвийн  дүгнэлт гаргууллаа
  • 2011 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлаа үнэлүүлж, МБСГ-аас “Шилдэг сургалтын байгууллага”-аар шалгарлаа.
  • 2012 онд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт бүхий токарь, халаалт хөргөлтийн системийн угсралт засвар, хөдөө аж ахуйн машин механизмын засвар ашиглалтын ангиудыг шинээр нээж хичээллүүллээ.
  • 2012 оноос ММССан, ТБМСТөсөл, Чех улсын “Монголын Мэргэжлийн боловсролыг дэмжих”  төсөл, Койка Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан болон шинэчлэгдсэн 6 дадлагын газар,  сургуулийн өөрийн дотоод нөөц хөрөнгөөр шинэчлэн тохижуулсан 2 дадлагын газарт Чадамжид суурилсан сургалтын орчин бүрдүүлж онол дадлагын хичээлийг нэг дор  явуулж эхэллээ.
  • 2012 онд барилгын өрөг угсралт, бетон арматурын мэргэжлийн дадлагын сургалтыг гадаа явуулах туршилт үйлдвэрлэлийн “полигон” байгуулж сургалтад ашиглаж эхэллээ.
  • 2012 онд Монголын Барилгачдын Холбоо, Дархан-Уул аймгийн салбар холбоо, Дархан-Уул аймгийн Ажил олгогч эздийн  холбоотой хамтран 50 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулж “Түншлэл-Барилга-2012” уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.
  • 2012 онд улсын хэмжээний МБСБ-ын багш, сурагчдын “Спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж явуулав.
  • 2013 онд Хөдөлмөрийн сайдын шийдвэрээр Удирдах зөвлөл шинэчлэн  байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж  эхэллээ.
  • 2013 онд Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах алба  байгуулагдаж  ажил олгогч 70 гаруй байгуулагын төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгуулж 2014 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  • 2013 оноос эхлэн багш нарын ажлыг багц цагаар тооцох шинэ журмыг хэрэгжүүллээ.
  • 2013 онд аж ахуй нэгжийн захиалгаар 27 иргэнийг шинээр нээгдсэн ХАА-н машин механизм засвар ашиглалтын мэргэжлээр 1 жилийн сургалтад хамрууллаа.
  • 2013 онд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 6 мэргэжлээр 130 иргэнийг чадамжид суурилсан сургалтад хамруулж,  88.4% нь ажлын байраар хангагдлаа.
  • 2013 онд ММСС-ийн МБСТ-ийн нэмэлт санхүүжилтээр цахилгаан электроник, гидравлик, компьютерийн лабораторийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэн суурилуулж, сургалтад ашиглаж эхэллээ.
  • 2013 онд Урлагийн заалыг орчин үеийн дизайн шийдлээр засварлан тохижуулж сурагчдын чөлөөт цагийг ая тухтай өнгөрөөх, авьяасыг нь хөгжүүлэх төв болгон  өөрчлөн шинэчиллээ.
  • 2013 ондд сургуулийн 1-р давхрын албан өрөөнүүдийн дулаан алдагдлыг багасгах зорилгоор гадна хананд хөөсөнцөрөөр дулаалга хийх шинэ технологийн болон  дотоод засал, вакум цонх солих ажлуудыг барилгын багийн  багш сурагчид дадлагын сургалтаар  өндөр чанартай хийж гүйцэтгэлээ.
  • 2013 онд Хөдөлмөрийн Яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар-2013” тэмцээнд өрөг угсрагч, үсчний мэргэжлээр оролцон Үсчин 2а ангийн сурагч Э. Уранзаяа “Нэмэлт үстэй, чимэглэлтэй, үдшийн гоёл” төрөлд 2 дугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэв.

Холбоо барих

Хаяг: Дархан сум 5-р баг, МСҮТөв
Утас: 7037-3706, 7037-5106
Факс: 976-7037-3706
И-мэйл: darkhan_vetc@yahoo.com

Өнөөдөр401
Өчигдөр963
Энэ сар21515
Нийт1463696

Таны мэдээлэл
  • IP: 3.226.251.205

Сайтад
3
Зочин байна

Friday, 23 August 2019 09:59